fbpx ЯДУУ АР ГЭРТЭЙ ЦЭРГҮҮД ЯРГАЛУУЛЖ БОЛНО ГЭВ ҮҮ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 52 секунд

ЯДУУ АР ГЭРТЭЙ ЦЭРГҮҮД ЯРГАЛУУЛЖ БОЛНО ГЭВ ҮҮ?!

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 19 настай байлдагч салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч улмаар ТТАХНЭ-т эмчлүүлж байхдаа нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 29-нд гарсан.

Эрдэнэт хүн бусдын гарт амиа алдсан хэрэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд болон дарга цэргүүд марш тактикийн тэмцээнд бэлдэхээр Тавантолгойн цэргийн анги руу явцгаасан хойгуур болжээ. Уг нь ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч үлдсэн боловч тэр өдөр эрт гэр рүүгээ явсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Улмаар ангийн дарга нараа эзгүйчилсэн дэслэгч нар Биокомбинат орж согтууруулах ундаа худалдан авч, ангийнхаа байранд архидан согтуурчээ. Дэслэгч, ахлагч нар нийлж, хэд хэдэн шил архи хуваан уусан тухай мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгч байна. Ингээд цэргүүд байрлаж байсан казарм руу орсон гэнэ. Согтуу дэслэгч, ахлагч нар цэргүүдийг жагсааж байгаад зодож эхэлсэн байна. Ингэхдээ тэднээс архины мөнгө нэхэж байжээ.

Ингэхдээ хэрэгтэн дэслэгч Г талийгаач Б-г цэргүүдийн нүдэн дээр зодож эхэлжээ. Энэ тухай гэрчүүдийн мэдүүлгээс  “Дэслэгч Д.Гялбуужамц талийгаач Ц.Б-г нүүр рүү нь цохиж газарт унагасан. “Чи муу яг одоо хэн нэгэн рүү утасдаж мөнгө авч өг. Би архи уумаар байна. Өөдөөс яасан их хуцдаг г....., чамайг ална даа”  гээд л  хашхирч,  хайр найргүй өшиглөж, зодсон” гэжээ. Г нь талийгаачийн толгой руу гутлаараа хэд хэдэн удаа хүчтэй  өшиглөсөн байна. Талийгаач түүнийг өшиглөж байх үед хөлнөөс нь зуурах гэж оролдож байгаад хамаг бие нь салгалж, амнаас нь цус гоожиж, шалан дээр хөдөлгөөнгүй болжээ. Энэ үеэр хэрэгтэн Г-г хамт дагалдаж ирсэн цэргийн дарга нар салгаж болиулсан байна.

Харамсалтай нь байлдагч Б ухаан орохгүй байсан учир ангийн өөр удирдлагуудад энэ талаар мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дууджээ.  

Хэрэг ингэж өрнөсөн. Өөрөөр хэлбэл, хохирогч нь тодорхой, хэрэгтэн нь ил.

Харин эл асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор өчигдөр хэлэлцлээ. Цэрэг амиа алдсан хэрэг энэ харамсалтай үйл явдлаар хязгаарлагдахгүй. Байсхийгээд л цэрэг амиа хорлосон, буудсан, буудуулсан тухай ноцтой хэргүүд шил даран гарах болсон.

Цэрэг, зэвсэгт хүчинд гарч байгаа энэ ноцтой хэргүүдийн талаар өчигдөр удирдах байгууллагуудын дарга нарын мэдээллийг сонслоо.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Ёс суртахууны байдал дээр бид ажилладаггүй биш ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал залгуулахад хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.

Сүүлийн гарсан хэрэг бидэнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн. Ер нь хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёс зүйн харилцааны асуудал алба хаагчид дунд гарч байсан. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээр бид судалгаа хийж үзсэн. Хамгийн оргил үе нь 2018, 2019 онд байсан. Түүнээс хойш энэ үзүүлэлт 50 хувь буурсан. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа, үр дүн гарна гэж бодож байна.

Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир:  "Цагдаагийн байгууллага цэргийн алба хаагч хохирсон хэргийн судалгааг 2017 оноос эхлэн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Үүнд 37 цэргийн алба хаагч хохирсон гэсэн мэдээлэл байна. 

16 цэргийн алба хаагч нас барсан, гэмтсэн 21 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан нэг гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаар зүйчлэгдсэн 37 тохиолдлын 15 нь шүүхийн байгууллагад шилжсэн " гэлээ. 

Прокурорын газар: Прокурорын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажилладаг. Зэвсэгт хүчний анги байгууллагатай холбоотой 2010-2020 онд 506 хэрэгт, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. 

Өнөөдрийн байдлаар тус хэргүүдийн 92 хувийг шийдвэрлэсэн. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Үлдсэн нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд орох явцад үйлдэгдсэн байна. Алба хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Прокуророос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим төрийн байгууллагуудад сургалт явуулдаг. Он гараад нийт 7 хэрэгт хяналт тавьж, хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Удааширсан асуудал байхгүй" гэдгийг хэлэв. 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд болсон энэ харамсалтай хэрэг үнэхээр нийгмийг цочроосон. Олон асуудал яримаар байна. КХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзоригийн хариултыг сонслоо. Хууль эрх зүй хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүйн улмаас хүн амины хэрэг, цэрэг дэглэлт гараад байгаа юм биш. Энэ бол шат шатанд хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж хийдгийн илрэл гэж үзэх үндэстэй.

Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд маш олон шат дараалал байгаа. Жанжин штаб цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа. Энэ бол хүнтэйгээ ажиллаж чадахгүй байгаа, сэтгэл дутаж байгаагийн илрэл.

Албаны хүмүүс ийнхүү ярьснаас ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийн тайлбар, мэдээлэл олон нийтийг багагүй эмзэглүүлэхэд хүргэв. УИХ-ын гишүүд ч эгдүүцэж, байр сууриа илэрхийлсээр байсан юм.

Нэг ёсондоо амь нас, эрүүл мэндээрээ хохироод байгаа хохирогч цэргүүд амьдралын түвшин муу, доод анги давхаргаас ирдэгтэй холбоотой гэсэн агуулга уншигдаж байгаа юм. Харин хэрэгтнүүд, дарга удирдлагуудын тухайд ЗХЖШ-ын дарга хариуцлага хүлээх тухай ам нээсэнгүй.

Монгол цэрэг хэзээнээс ар амьдрал, амьжиргааг нь харж харьцдаг болов оо. Цэргүүд ямар амьдралтайгаас үл хамааран тэдэнд цэргийн эрдэмд сургах үүргийг БХЯ, ЗХЖШ, ХХЕГ хүлээдэг биш үү.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

AstraZeneca вакцин ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүсгэдэг нь тодорхой болсныг албаны хүн ярьжээ
AstraZeneca вакцин ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүсгэдэг нь тодорхой болсныг албаны хүн ярьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​