Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол” болохыг иргэддээ уриалж, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах болсон байдаг.
Тэгвэл Н.Түвшинбаяр өнгөрөгч баасан гаригт Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Түүнийг яллагдагчаар татан 20 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Уг асуудалтай холбоотойгоор Н.Түвшинбаярыг Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөх эсэх тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Энэ жил олимптой учир МҮОХ-г Засгийн газраас бодлогоор дэмжих агуулгаар ерөнхийлөгчийг нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар шийдсэн юм билээ. Гэхдээ шийдвэр нь өнөөдрийг хүртэл албажаагүй учир чөлөөлөх асуудал үүсэхгүй” гэсэн мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: shuurhai.mn