Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 14 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналыг хэлэлцэх юм байна.