fbpx ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг II улирлаас барьж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
0 минут 39 секунд

ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг II улирлаас барьж эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. 

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. 

Протез, ортопедийн “Эрхэм чанар” үйлдвэрт Засгийн газар хөрөнгө оруулахаар болжээ
Протез, ортопедийн “Эрхэм чанар” үйлдвэрт Засгийн газар хөрөнгө оруулахаар болжээ
 
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ