Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэх дуудлага өчигдөр онцгой байдлын байгууллагад иржээ. Хэргийг тодруулбал, 34 настай эрэгтэй Б тус эмнэлгийн хоёрдугаар давхрын цонхноос унасан байна.
Одоогоор түүнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд чухам юунаас болж унасан нь тодорхойгүй байна. Өвчтөн унаж буй бичлэг бичигдэж үлдсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn