Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 16 настай эрэгтэй Т гуравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Хүүг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй долоо хоног хайсан байна. Гэтэл өчигдөр сумын ойролцоо байх гүүрнээс өөрийгөө боомилж амиа алдсан байдалтай олджээ.
Тус хэргийн талаар аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Талийгаачийн цогцсыг өчигдөр олсон. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна” гэжээ.