Улсын өсөх идэр начин Э.Энхбатын бие хүнд хэвээр байгаа аж. ГССҮТ-өөс мэс засалд оруулах шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл ар гэрийнхэн нь Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Ойрын хугацаанд эмчилгээнд явуулахаар бичиг баримт бүрдүүлж эхэлжээ.
Харин уг хэрэгт холбогдсон Олимпийн аварга Н.Түвшинбаярыг хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татан саатуулан шалгаж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: shuurhai.mn