Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөөрвдүгээр застав буюу Баянтооройн заставт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат 19 настай Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын М нар харуулын дарга 34 настай Г-г цээжин тус газар нь 3 удаа буудаж хөнөөгөөд зугтсан онц ноцтой хэрэг гараад 2 хонож байна. Одоогоор цэргүүд заган ойд нуугдсан хэвээр байгаа юм.
Харин албаныхан "Цэргүүдийн байршлыг тогтоон бүсэлсэн. Буудалцаан гаргалгүйгээр барихаар ажиллаж байна" хэмээн мэдээлж байна.
Эх сурвалж: shuurhai.mn