УОК, Засгийн газрын гишүүд вакцинжуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч дууслаа.
Вакцины нөөц байгаа. Мөн нэмж худалдаж авах гэрээнүүд үргэлжилсээр байна. Харин нарийн тоо баримт, хугацаатай холбоотой мэдээллийг улс орны геополитикийн хувьд нууцлах шаардлагатай гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн дундуур онцоллоо.
Тэрээр “Вакцинтай холбоотой хүндрэл бэрхшээл ганц манай улсад тулгарч байгаа биш. Дэлхий дахинд вакцнины хомсдол үүсч байна. Манай улс худалдаж авч байгаа. Гэхдээ бид яг нэг амьтай байх хэрэгтэй. Вакцин худалдан авалтын талаарх цаг минутыг нууцалмаар байна. Дэлгэрэнгүй зарлах нь эрсдэлтэй. Геополитикийн, улс төр, эдийн засгийн асуудал байна.
Гол нь манай ерөнхий төлөвлөгөө тасрахгүй” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn