Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 831 шинэ тохиолдол батлагдаж, халдвараас үүдэж 2 хүн нас барсан харамсалтай мэдээллийг ХӨСҮТ хийлээ. Мөн халдвартай бас нэгэн иргэн хавдрын улмаас нас барсан байна.
Шинээр илэрсэн халдварын 765 нь Улаанбаатарт, 66 нь орон нутагт байна.
Харин эмчлэгдэж гарсан 284 хүн байгаа аж. Тэдгээрийн 101 нь гэрийн ажиглалтаас эдгэрч гарчээ.
Халдвар авсан хүмүүсийн эмнэлзүйн байдлын хувьд маш хүнд хүний тоо нэмэгдсээр байна. Одоогоор 24 хүн маш хүнд, 114 хүн хүнд, 559 хүн хүндэвтэр, 1886 хүн хөнгөн байгаа гэнэ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 15014 болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn