fbpx АН-1 үү, АН-2 уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 0 секунд

АН-1 үү, АН-2 уу?

АН хоёр дарга тодруулж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна. С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодорсон.  Ц.Тувааны талын сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан. Тэгэхээр АН-ын даргын маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв. Өнгөрсөн долоо хоногт хоёр тал хоёулаа дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногт Дээд шүүх асуудлыг хэлэлцэх учиртай.  АН-1 үү, АН-2 уу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

АН-1 БУЮУ С.ЭРДЭНИЙН НАМЫН УДИРДЛАГУУД

Намын дарга нь М.Тулгат. М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн мандатаа З.Энхболдод булаалгаж байв. Тухайн үедээ мэдэгдэл хийж, намынхаа ах нарыг нэлээд шүүмжилж байсан удаатай. Парламентын гишүүний өрсөлдөөнд орж чадаагүй ч  М.Тулгат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.  Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай. Харин  АН-1-ийн PR хариуцсан дэд дарга Ц.Оюундарь, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар О.Чулуунбилэг нар сонгогдон ажиллаж байна. Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол О.Чулуунбилэг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан билээ.  Түүнчлэн намын шинэ дарга М.Тулгат намынхаа Ерөнхий нарын бичгийн даргаар Ч.Өнөрбаярын томилоод байна.  Харин АН-1-ийн Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдон ажиллаж байгаа юм.

АН-2 БУЮУ Ц.ТУВААНЫ НАМЫН УДИРДЛАГУУД

Намын даргаар О.Цогтгэрэл тодроод байна. Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа  бичжээ.  Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан. 

 

Намын даргын сонгуулийн үеэр “Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас балчирдаад байгаа юм биш. Гишүүдээ бодлого, ажилдаа оролцуулахгүй байгаа учраас л ялагдаад байгаа юм” хэмээж байв. 

 

Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. АН-2 буюу Ц.Тувааны АН-ын дэд даргаар Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг сонгосон хэвээр байгаа. Мөн Нийслэлийн АН-ын даргаар Б.Пүрэвдаваа ажиллаж байна.  Удахгүй шинэ дарга О.Цогтгэрэл бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх нь тодорхой.  Саяхан О.Цогтгэрэл нэгэн өөрчлөлт хийсэн  нь намынхаа ХЭГ-ын даргыг чөлөөлсөн.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тушаал гарган П.Нүрзэдийг чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томилжээ.  

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХУВААГДСАН УУ

УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүн­тэй. Тэд  Ц.Тувааны нам буюу АН-2-ын талд байж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдоход баяр хүргэж байсан.  Гэвч саяхнаас намынхаа нэгэн адил, үзэл бодлоороо хоёр хуваагдсан сурагтай.  Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар АН-ын бүлгийн 11 гишүүн Ц.Тувааны АН, С.Эрдэнийн АН гэдгээрээ хуваагдчихаж. Ц.Тувааны АН-д нь А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар багтаж байгаа аж. Тэгвэл нөгөө талд нь буюу С.Эрдэнийн АН-д нь Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэв­дорж нар байгаа гэх яриа улс төрийн хүрээнд бий.

ДЭЭД ШҮҮХИЙН ӨМНӨХ ШИЙДВЭР

Улсын дээд шүүх  өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд  Ц.Тувааны талаас зохион байгуулсан намын аравдугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан.  Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. Мөн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Дээд шүүхээс цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам  дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй гэж үзсэн. Тэгвэл энэ удаа АН хоёр ч намын дарга сонгож,  Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ. АН-1 үү, АН-2 нь албан ёсных уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Сэрчмаа: Биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай
С.Сэрчмаа: Биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​