fbpx Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 38 секунд

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу

Монгол Улсын Их Хурлын чуулганы  2021 оны гуравдугаар сарын 25, 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, оронд нь Улсын дээд шүүхээс санал болгосон Ж.Эрдэнэбулганыг томилсон байдаг. Гэвч Ж.Эрдэнэбулган нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон даруйдаа /2021.04.08/ 43 дугаартай “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг гаргажээ.

Уг тогтоол нь бүхэлдээ илэрхий ХУУЛЬ БУС байсныг дараах үндэслэлээр нотолсныг тоймлон хүргэе.

НЭГ: Б.Буяндэлгэрийн санал хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан /“Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн шалгах тухай”/ тогтоолуудыг эс зөвшөөрч өөрийн саналаа гаргажээ. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн энэхүү санал, үйл ажиллагаа нь тус хуульд бүрнээ нийцсэн буюу хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан санал байв.

ХОЁР: Б.Буяндэлгэрийн саналыг гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой БАЙСАН

Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн гишүүн дангаараа бус, харин Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

ГУРАВ:  Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан

Дээр дурдсанчлан Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, магадлал гаргах ёстой байтал Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан нь илэрхий хууль бус болсон.

ДӨРӨВ: Ж.Эрдэнэбулган ХУДАЛ ДҮГНЭЛТ хийсэн үү?

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” гэсэн хуулийн тодорхой заалтууд байсаар байтал Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган “эрх зүйн зохицуулалтгүй байна” гэж илт ХУДАЛ ДҮГНЭЛТ хийж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн процессын эрх зүйн наад захын мэдлэггүй хүн болохыг, эсхүл хараат бус байдлаа алдаж хэн нэгний нөлөөнд автсан болохыг нь эргэлзээгүй нотолж байна

ТАВ: ҮХЦ өмнө гаргасан дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг

Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр өөрийн гаргасан саналдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон эрх зүйн дүгнэлтийг эш татсаныг илт гуйвуулан “Цэцийн гишүүн өөрийн санал дүгнэлтийг урьдчилан илэрхийлсэн байна” гэх зэргээр бодитой бус, тун хариуцлагагүй, төвийг сахих зарчмаа ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийжээ.

Үндсэн хуулийн цэц өөрөө өмнө гаргасан хүчин төгөлдөр дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд тэр бүх тохиолдлыг Цэц маргааны талаарх саналаа урьдчилан хэлсэн гэж буруутгах нь аль ч утгаараа боломжгүй бөгөөд учир утгагүй гэдгийг хуулийн ангийн оюутан ч мэднэ.

ДҮГНЭЛТ: Цэцийн гишүүн дангаараа тогтоол гаргах эрх хэмжээгүй

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль”-д

Цэцийн гишүүнээс гаргах эрхийн актын хэлбэрийг хуульчлан тогтоосон байдаг. Цэцийн гишүүн нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэхээс татгалзсан тохиолдолд тогтоол гаргах, хэргийг нэгтгэх, тусгаарлах тохиолдолд тогтоол гаргах, Цэцийн хуралдаанд маргааныг оруулах тохиолдолд Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоол гаргахаар зохицуулсан байх бөгөөд үүнээс бусад асуудлаар ЦЭЦИЙН ГИШҮҮН ДАНГААРАА ТОГТООЛ ГАРГАХ ЭРХ ХЭМЖЭЭГҮЙ ЮМ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин тогтоол гэх зүйлийг гаргаж, хуулийг илт зөрчжээ. Ийнхүү хуулийн тодорхой заалтыг илтэд гуйвуулан тайлбарлаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс хуулийн хүрээнд гаргасан саналд бүдүүлгээр халдсан явдал нь Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох хараат бус байх, төвийг сахих, бодитой байх, асуудлыг бүрэн дүүрэн магадлах зарчмуудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байгаа юм.

Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна
Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​