fbpx Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 18 секунд

Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас тус улсын нүүрсний импорт энэ оны эхний улиралд 28.5 хувиар, гуравдугаар сард өмнөх сараас 1.81 хувиар буурсан гэх мэдээлснийг өчигдөр “sxcoal” дамжуулжээ.  Харин Монгол Улс 2021 он гарснаас хойш Хятадын коксжих нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч болсныг мөн онцолсон байна. Тодруулбал, энэ оны эхний хоёр сард БНХАУ-ын импортын 61.7 хувийг дангаараа нийлүүлжээ. Өнгөрсөн оны өмнөх үед энэ тоо 17.8 хувь байсан юм. Харин 2021 он гарснаас хойш дотоодод алдсан цар тахлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас нүүрсний экспорт ч гацаанд орж удааширч байна.

Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн бөгөөд  Хятадын Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд татан авалт бүрэн зогссон байна. Ийнхүү нүүрсний татан авалт зогссоны улмаас Хятадын хилийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дуусч зарим нь үйл ажиллагаа нь зогссон байна. Одоогоор нүүрсний экспорт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй хэвээр байгаа. Хамгийн том ханган нийлүүлэгчийн хувьд он гарснаас хойш энэ мэт шалтгаанаар тасалдаж удааширсан нь БНХАУ-ын импорт буурахад тодорхой нөлөө үзүүлжээ.

 

Хятадын нүүрсний импорт өнгөрсөн гуравдугаар сард буурсан үзүүлэлттэй байгаа ч 2170 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеэс найман хувиар өссөн байна. Импорт буурсан ч зардал нэмэгдэхэд нүүрсний үнийн өсөлт нөлөөлсөн байна.

 

Тухайлбал, жилийн дүнгээр нэг тонн нүүрсний үнийг 7.2 ам.доллараар өсгөж 79.4 ам.доллар байхаар тооцоолж байгаа аж. Тэгэхээр импорт буурахын хэрээр БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл 2021 онд өсөх төлөвтэй байгааг экспертүүд хэлж байна. Тухайлбал, энэ онд коксжих нүүрний эрэлт 560 сая тоннд хүрч өсөхөөр байгаа аж. Тиймээс эрэлтээ хангасан нийлүүлэлтийг авч чадахгүй бол хомсдол үүснэ гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ бол манай улсын хувьд том боломж бөгөөд цар тахлын аюултай холбоотой цаг үеийн түгжрэл гацаа арилчихвал монгол нүүрсний ирээдүй өнгөтэй байгааг илтгэнэ. Хэдийгээр манай улсын экспортын хэмжээ буурч байгаа ч нийлүүлэлт буурснаас шалтгаалсан үнийн өсөлт нь нийт дүнгээр экспортын орлого буурахгүй байх боломжтой гэж дүгнэж байгаа.

 

БНХАУ Австралийн нүүрсний испортод албан бус хориг тавьсан нь Монгол, Оросоос худалдан авч буй нүүрсний хэмжээг огцом нэмэгдүүлсэн ч томоохон ханган нийлүүлэгчдэд тулгамдсан асуудлууд буюу цар тахлын асуудлаас болж импорт нь буураад байгаа тул Хятад өөрсдөө дотоод хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Өөрөөр хэлбэл, дотоодын нүүрсний уурхайнуудыг сайтар дэмжиж өмнөх оны дүнгээс 3.7 хувиар өсгөн, 503 сая тоннд хүрнэ гэжээ. Австралиас нүүрс авахаа больсноос хойш  Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ өссөөр байгаа бөгөөд Даляны түүхий эдийн биржийн мэдээлснээр, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр тонн нь 1353 юань байсан бол өдгөө энэ үнээс 16 хувиар өсч, 1573 юань болсон байна. Тэгэхээр асар том хөрш зах зээлийн эрэлттэй байгаа хэрэгцээг хангаж, хамгийн том ханган нийлүүлэгчийн байр суурийг хэвээр хадгалах боломж Монголд байна.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт бороо, нойтон цас орно
Улаанбаатарт бороо, нойтон цас орно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​