fbpx Э.Даваахүү: Медалийн тавцанд гарна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
15 минут 54 секунд

Э.Даваахүү: Медалийн тавцанд гарна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийж байна

Долоодугаар сард болох Токиогийн олимп эхлэхэд гурван сар орчим хугацаа үлдлээ. Одоогоор манай улсаас тус олимпод оролцох 21 эрхийг аваад байна.

Олимпын эрхийн салхийг хагалсан тамирчдын нэг 10 метрийн хийн буудлага, 25 метрийн хурдан бууны төрөлд эх орноо төлөөлөн дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын наадамд оролцохоор болсон Э.Даваахүүтэй ярилцлаа.

Тэрээр Токиогийн олимпод оролцох эрхээ авсан Монголын хоёр дахь тамирчин бөгөөд буудлагын спортыг сонгох болсон шалтгаан болоод энэ спорт хүнд ямар чанарыг үлдээдэг тухай ярьсан юм.

ХҮН ӨӨРӨӨ ХҮСЭЭД УЧРЫГ НЬ ОЛООД БУУДАЖ ЧАДВАЛ ХЭЦҮҮ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Олимпын эрх авах агшин ямар байсан бэ? Эрх авсан тэмцээнээс яриагаа эхлүүлье.
-2019 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон дэлхийн цомын тэмцээний үеэр 10 метрийн хийн гар бууны дасгалд 583 оноо авч тавдугаар байрт шалгарсан. 583 оноо нь олон улсын тэмцээнд Монгол тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт бөгөөд олимпын эрхээ ч авсан юм. 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпын эрхийг авахад нэг оноо дутаж байлаа. Харин энэ удаад олимпын эрх авсандаа маш их баяртай байгаа дээр үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Бэлтгэл сургуулилтаа чанаржуулж олимпод амжилт гаргахын тулд хичээж байна.

-Таныг эрхээ авахаас гурав хоногийн өмнө Ц.Анударь Токиогийн олимпын Монголын эхний эрхийг авчирсан шүү дээ. Таны хувьд уг явдал урам зориг болсон уу?
-Манай шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт ерөнхийдөө сайн байсан. Хэдийгээр олимпын дөрвөн эрх авсан боловч 7-8 эрх авах бүрэн боломж байсан. Ц.Анударийг эрхээ авахад нь үнэхээр их баярласан. Би ч бэлтгэл сайн байсан учраас өөртөө итгэлтэй байлаа. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын формыг хараад өөрийгөө финалд шалгарч улмаар олимпын эрхээ авах боломж байна гэж харж байсан.

Буудлагын тамирчид нэг талаараа хазайж их зогсдог учраас булчин зангирдаг. Иймд бусад улсын баг тамирчид массажисттай явдаг. Тэмцээний үеэр Ц.Анударийн булчинг суллаж байхдаа “хоёулаа олимпод явахаар бол массажисттай болох юм сан” гэж ярьж байлаа. Ямартай ч одоо хоёул эрхээ авчихсан. Олимпдоо массажисттай явна гэж найдаж байна.

 

2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпын эрхийг авахад нэг оноо дутаж байлаа.

-Бага насныхаа тухай яриач, хаана төрж өссөн бэ?
-Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат. Гэхдээ Налайхад төрж өссөн. Бага насаа аав ээжийгээ дагаж хөдөөгөөр л өнгөрүүлсэн дээ. 

-Хэзээнээс бас яагаад буудлагын спортоор хичээллэх болсон бэ?
-2008 оноос 19 настайгаасаа буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. 2008 онд Буудлага спортын төв клубийн хойд талд байрлах “Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөл” гэдэг газарт жолооны курсэд сурдаг байв. Микро автобусаар явдаг байсан тул “буудлага буух уу” гэж кондуктор асуудаг байлаа. Тэгсэн нэг өдөр жолооны шалгалтдаа уначхаад буцааж явж байхдаа “Буудлага бууна л гээд байдаг нээрэн энэ хавьд буудлагын клуб байдаг юм байна” гэж бодоод сураглаж орж ирж билээ. Ингэж л анх буудлагын спортод хөл тавьж МУГД Ц.Өлзийбаяр багшийн шавь болсон доо. Өнөөдрийг хүртэл Ц.Өлзийбаяр багштайгаа бэлтгэлээ хийж байна. 

-Зарим спортоор багаасаа л хичээллэхгүй бол оройтох тал ажиглагддаг. Харин буудлагын хувьд 19 настайдаа анх хичээллэж эхэлсэн гэхээр оройтдоггүй бололтой.
-Манай спорт нас харгалзахгүй. 50 настайгаасаа буудлагын спортоор хичээллэж эхлээд дэлхийн аварга болсон хүн байна. Хүн өөрөө хүсээд учрыг нь олоод буудаж чадвал хэцүү зүйл байхгүй. 

-Таны мэдэхээр буудлагын спортоор хэдэн нас хүртлээ хичээллэсэн тамирчин байдаг вэ?
-2004 оны олимпоор 18 настай залуу алтан медаль авахад 70 настай тамирчин хүрэл авсан байдаг юм билээ. Буудлагын спорт нь нас харгалзахгүй. Хувь хүнээс л шалтгаална.

-Буудлагын спортоор хичээллэхээс гадна өөр мэргэжлээр суралцсан уу?
-Одоогоор сургууль төгсөж амжаагүй байна. 2008 оны аравдугаар сард буудлагын спортоор хичээллэж эхлээд 2009 оны тавдугаар сард Үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Түүнээс хойш гурван олимпын циклд өдөр бүр бэлтгэлээ хийгээд явж байна. Архитектурын чиглэлээр сурах бодол байгаа ч одоогоор олимпын наадамдаа гол анхаарлаа хандуулж байна.

МЕДАЛИЙН ТАВЦАНД ГАРНА ГЭСЭН ИТГЭЛТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА ДАА

-Өдий зэрэгтэй амжилтад хүрэхэд хэн бас юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Мэдээж буудлагын А үсгийг зааж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүн бол МУГД Ц.Өлзийбаяр. Мөн тэмцээн уралдаанд явахад зардал мөнгөөр тусалж, тоног хэрэглэлээр хангадаг маш олон хүмүүсийн дэмжлэг, хамтын хөдөлмөр, итгэл шингэсэн. Гэр бүл найз нөхөд үргэлж сэтгэлийн дэм өгдөг. Мөн 2009 оноос “Их ав” дэлгүүр, 2010 оноос АПУ ХК-ийн тамирчин болсон ба компаниас шаардлагатай үед хэрэгтэй зүйлсээр дэмждэг. Түүнчлэн Монголын Буудлага спортын холбооны хамт олон "Алдар" спортын хороо, БТСУХ, Үндэсний шигшээ багийн алба гээд миний амжилтын ард үргэлж зогсдог хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж явна даа.

-Өмнө нь олимпоос эрэгтэй буудлагын тамирчин медаль авч байсныг би мэдэхгүй юм. Буудлагын төрлөөр хэчнээн эрэгтэй тамирчин оролцож байсан юм бол?
-1988 оны Сөүлийн олимпоос хойш эрэгтэй тамирчин 10 метрийн хийн гар бууны төрлөөр оролцоогүй. Түүнээс 33 жилийн дараа оролцох тамирчин нь би болж байна.

Миний амжилтын ард үргэлж зогсдог хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж явна даа.

-Ихэнх тамирчдын хувьд олимп бол хамгийн их хүсэн хүлээдэг, нэр хүндтэй тэмцээн шүү дээ. Таны хувьд олимпод оролцох, медаль авах нь ямар үнэ цэнэтэй, чухал зүйл вэ?
-Мэдээж тамирчин хүн болгоны хувьд чухал. Олимпын наадмын медалийн тавцан дээр гарч Монгол улсынхаа төрийн дууллыг сонсож, далбаагаа мандуулах нь хамгийн сайхан. Миний хувьд энэ удаагийн олимпод 10 метрийн хийн гар бууны ганцаарчилсан болон холимог баг, 25 метрийн хурдан буудлагын гэсэн гурван төрлөөр оролцоно. Медалийн тавцанд гарна гэсэн итгэлтэйгээр бэлтгэлээ хийж байна даа.

-Буудлагын тамирчид буугаа өөрсдөө авдаг, их үнэтэй гэсэн?
-Олимпын эрх авсны дараа Австри улсын бууны үйлдвэрээс “манай буугаар олимпын наадамд оролцоорой, буудаад үзээрэй” гэж надад 2019 оны шинэ загварын буу өгсөн. Одоо түүгээр 10 метрийн хийн гар бууны бэлтгэлээ хийж байна. Мөн Швейцар улсын бууны үйлдвэрээс бэлэглэсэн буу бий. Уг хоёр бууны аль сайн байгаагаар нь олимпод оролцоно. Мөн 25 метрийн хурдан буудлагын төрөлд Монголын буудлага спортын холбооны бууг ашиглаж байна. Гэхдээ АПУ ХК олимпын өмнө 25 метрийн хоёр буу авч өгөхөөр зардлыг нь шийдвэрлэсэн. Буугаа захиалчихсан. Олимпын өмнө ирэх байх.

-Сумаа өөрсдөө авдаг уу? Шигшээ багаас гаргадаг уу?
-Үндэсний шигшээ багийн тамирчдыг шигшээ багаас сумаар хангадаг ч заримдаа баг сумгүй болсон үед тамирчид хувийн зардлаараа эсвэл спонсор байгууллагуудаараа дамжуулан сум авдаг.

-Буудлагаар хичээллэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?
-Амар зүйл олдохгүй л дээ. Аливаа нэг зүйлийг хийхдээ өөртөө амар боломжтой талаас нь харж хийх хэрэгтэй. Миний хувьд буудлагаар хичээллэхэд хэцүү зүйл байгаагүй. Дуртай зүйлээс хийж байгаа хүн чинь хүчтэй байгаа л гэж боддог доо. 

Хувь хүн өөрөө л хичээж чадвал боломж үргэлж бий

-Буудлага бусад спорттой харьцуулахад зардал өндөртэй гэж ажиглагдлаа.
-Өртөг бага зэрэг өндөр. Гэхдээ шинээр хичээллэж байгаа хүмүүс тууштай сайн байж чадвал шигшээ багаас нь дэмжээд явах боломжтой. Хувь хүн өөрөө л хичээж чадвал боломж үргэлж бий шүү.

-Зардал өндөр байдаг нь шинээр хичээллэж буй залуусыг дайжихад хүргэдэг үү?
-Спорт бол зүгээр нэг зугаа биш. Тухайн спорт руу орж байгаа хүн спортоо хүндэлж жудагтай байх ёстой. Спортыг сонирхож хичээллэх явцад таалагдахгүй байвал болих хэрэгтэй. Залуус дайжих шалтгаан нь зардлаас илүүтэй тэвчээртэй холбоотой. Магадгүй тэвчээр нь хүрэлгүй, уйтгартай санагдаад дайждаг байх. Бэлтгэл дээр өдөржин 4-5 цаг зогсоод бууддаг тул залхдаг байж магадгүй. Мэргэжлийн тамирчин болохын тулд тэр бүхнийг даван туулах л хэрэгтэй. Ямар нэг амжилт гаргах зорилгогүй бол сонирхол нь удаан үргэлжлэхгүй шүү дээ.

БУУДЛАГЫН СПОРТ ТЭВЧЭЭРТЭЙ, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙХЫГ СУРГАСАН

-Шантарч, туйлдсан үедээ юунаас урам зориг авдаг вэ?
-Шантарсан үе цөөхөн. Хэрэв тийм үе тохиолдол би зүгээр л амарчихдаг. Юу ч хийхгүйгээр амарч байхдаа юуг өөрчлөхөө боддог. Би хэн нэгэн шилдэг тамирчныг даган дуурайж, шүтдэггүй. Харин ч түүнтэй өрсөлдөхийн тулд ямар байх ёстой вэ гэдгийг бодож сум болгон дээр өөрийгөө хүндрүүлж төсөөлөн бодох бэлтгэл хийдэг.

-Буудлагын спорт танд юу өгсөн бэ?
-Маш их тэвчээр. Буудлагын спорт нь оюуны спортын төрөлдөө ордог. Маш удаа зогсдог тул тэвчээртэй байж юманд хүлээцтэй хандахыг сургаж, буурь суурьтай болгодог.

-Анхлан суралцагчид буудлагаар хичээллэхдээ ихэвчлэн юун дээр алддаг вэ?
-Зарим хүүхэд суръя, амжилтад хүрье гэсэн хүсэл тэмүүлэлгүйгээр цаг нөхцөөх гэж ирдэг. Хичээлээсээ зугтаж ирээд хэдэн сум буудчихаад явж байгаа харагддаг. Энэ спортын мөн чанарыг ойлгож, юуг мэддэг чаддаг байх ёстойд анхаарах хэрэгтэй байх. Мэдээж хичээж, чадаж байгаа хүүхдүүд бий. Гэхдээ ихэнх нь л цагийг үр дүнгүй өнгөрөөдөг. Миний хувьд клуб дээр байгаа цаг хугацаагаа аль болох 100 хувь ашиглахыг хичээдэг. Зарим хүмүүс хоорондоо тоглох, дэмий юм ярих ​зэрэг анхаарал сарниулах зүйлс хийж цаг хугацаагаа үргүй өнгөрөөж байгаа санагддаг.

Миний хувьд клуб дээр байгаа цаг хугацаагаа аль болох 100 хувь ашиглахыг хичээдэг.

-Буудлагын тамирчдыг олимпоос өмнө ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?
-Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 тэмцээн бий. Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэг дэлхийн цом болоход манай тамирчид цар тахлын улмаас оролцож чадаагүй. Дөрөвдүгээр сард Солонгост дэлхийн цом болох ёстой ч хойшилсон. Болох эсэх нь мэдэгдэхгүй байна. Мөн зургаадугаар сард Азербайжанд дэлхийн цом болох ёстой ч тодорхойгүй байна. Ер нь цар тахлын улмаас тэмцээнүүд цуцлагдаж, хойшлоод байгаа учраас мэдээллийн баттай эх сурвалж байхгүй. Гэхдээ шигшээ багийн хувьд олимпоос өмнө Солонгос, Азербайжаны дэлхийн цомд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. 

-Шигшээ багийн тамирчид мэргэжлийн тэмцээнд оролцоогүй хэр удаж байна вэ?
-Миний хувьд 2020 оны нэгдүгээр сард Германы Мюнхен хотод болсон дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн гар бууны төрөлд оролцож хүрэл медаль авсан. Түүнээс хойш олон улсын тэмцээнд биечлэн оролцоогүй. Харин онлайнаар олон улсын гурван тэмцээнд оролцож хоёрт нь алтан медаль авсан.

-Буудлагын шигшээ багийн тамирчдад одоо авах боломжтой олимпын эрх бий юу?
-2018 оны ДАШТ, 2019 оны цуврал дөрвөн дэлхийн цом болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрх өгөөд дууссан. Одоо Монголоос ийт дөрвөн тамирчид эрх авсан байгаа ба дэлхий даяар дахин эрх олгогдохгүй. 

skip-share

Буудлага бол тэсвэр, тэвчээртэй болгодог цэвэрхэн спорт

-Шигшээ баг хаана, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийж байна вэ?
-Бид Техник спортын төв дээр нэгдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл 90 хоногийн бэлтгэл хийсэн. Дөрөвдүгээр сарын 10-наас хөл хориотой холбоотойгоор дахин 15 хоногийн бэлтгэлийг Техник спортын төв дээр хийхээр болсон. Одоогоор нийт 11 тамирчин дөрвөн дасгалжуулагчтай бэлтгэл хийж байна. 

-Зодог тайлсныхаа дараа спортдоо үлдэж дасгалжуулах бодол байдаг уу?
-Зодог тайлбал байт харваагаар хичээллэнэ. Гэхдээ хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч эхлээд өөрөө тамирчин болох хэрэгтэй.

-Анхлан суралцаж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Залуус буудлагын спортыг сонирхож хичээллээсэй. Маш их тэсвэр хатуужил, тэвчээртэй болгодог цэвэрхэн спорт шүү. 

-Монголын буудлагын спортын хөгжилд юу хэрэгтэй байна вэ?
-Мэдээж зарлага өндөртэй спорт учраас хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мөн хэд хэдэн тусдаа клуб байх хэрэгтэй. Клубүүд олон болоод дотоодын өрсөлдөөн нэмэгдээд ирвэл Монголчуудад боломж, нөөц маш их бий. Мөн залуус идэвхтэй, санаачлагатай байх хэрэгтэй. Надад ч бас олимпын дараа ирээд хийхээр бодсон юм байна.

-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Монголын төрийн далбаа Токиогийн тэнгэрт олонтой мандаасай гэж хүсэж байна.

БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​