fbpx Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 37 секунд

Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна

Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина. Иргэд харин үүнийг үл тоон, автобус руу уралдан зүтгэнэ. Мөн автобусны буудлын ойролцоо цагдаагийн гурван албан хаагч, Дотоод хэргийн их сургуулийн гурван сонсогчийн хамт иргэдийг хаашаа, ямар зорилгоор явж байгааг асуун, хяналт тавина. “Амрыг эрье” гэж хэлэхээс өмнө цагдаагийн албан хаагчдын бараанаар зарим нь буцаж харагдах ч нөгөө нь ямар шалтгаанаар хаашаа явж байгаагаа тайлбарлаж ядан “Өө энүүхэнд дэлгүүр орох гэсэн юм. Манай гэрийн ойролцоох дэлгүүрт бараа үнэтэй байна. Тэр дэлгүүр рүү явж байна. Мах авах гэсэн юм. Эмийн санд эм алга” гэх мэт шалтаг хэлэх аж.

Цагдаагийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаантай болон зөвшөөрсөн салбарын албан хаагчдын бичиг баримтыг шалган явуулж, хөдөлгөөнд оролцох шаардлагагүй иргэдийг буцааж байлаа. Үүнд бухимдан, шаардлага биелүүлэхгүй, хэл ам хийх иргэд ч цөөнгүй байв. Иргэдийн олонх нь “Хархорин” зах, “Номин” их дэлгүүр орж, хүнс цуглуулах гэж байгаагаа, мөн ач, зээгээ харахаар явж байгаагаа хэлж байлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын албан хаагчдад нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчлэх ёстой. Энэ зохицуулалтаар хатуу хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан юм. Гэтэл ажлын өдрүүдэд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр өчигдөр чиглэлийн тоог 98, автобусны тоог 640 болгож нэмсэн. Харин өнөөдөр автобусны тоог дахин 39-аар нэмэгдүүлж, 679 тээврийн хэрэгсэл цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Гэвч нийтийн тээврээр зөвшөөрсөн салбарын албан хаагчдаас гадна энгийн иргэд үйлчлүүлсээр байгаа юм. Тухайлбал, өчигдөр нийтийн тээврээр 115 мянган зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрийн 32 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол 4400 орчим хүүхэд зорчсон байна.

Ч:47 чиглэлийн автобусны жолооч Т.Түвшинбаатар “Манай чиглэлд өнөөдөр 10 гаруй автобус явж байна. Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн зорчих хөдөлгөөн манай чиглэлд улам бүр нэмэгдчихлээ. Бараг сүүлийн нэг жил манай чиглэлд ийм олон хүн зорчиж байгаагүй. Өнөө өглөө 06:45 цагаас хөдөлж, 10:09 хүртэл үйлчилгээнд явлаа. Эхний хэдэн буудлаас л хүмүүс дүүрчихэж байгаа тул хүн хоорондын зай бариулахын тулд зарим буудалд хүн буулгах төдий зогсоод л хөдөллөө” хэмээсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр явуулж байгаагаас автобус түгжрэлд орж, буудал дээр иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байгааг хэлж байлаа.

Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдэд авто тээврийн хяналтын 20 байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 54 албан хаагч, “City bus” компанийн 240 гаруй шалгагч хяналт тавин ажиллаж байгаа. “City bus” компанийн шалгагч Т.Отгонгэрэл “Зорчигчдод хүн хоорондын зай бариад амны хаалтаа зүүж, бээлийгээ өмсөж, картаар үйлчлүүлэх шаардлага тавьж байна. Гэвч иргэдийн зарим нь шаардлага биелүүлэхгүй, үг хэлж байна гэж ч тоохгүй байгаа. Дараагийн автобус удахгүй ирнэ гэж хэлэхээр бухимдангуй ханддаг” гэж ярилаа.

 Цагдаагийн албан хаагч нар зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын байрны үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн зорчуулж байсан юм. Гэвч иргэд найз нөхөдтэйгөө уулзах, хүнээс юм авах гэсэн юм гэх мэт янз бүрийн шалтгаан хэлнэ. Иймээс тэд хатуу хөл хорионы үед иргэдийн мөрдөх эрх, үүргийг тайлбарлаж байлаа. Цагдаагийн албан хаагч “Хөл хорио тогтоосноос хойш өдөр бүр 06:00-14:00 цагийн хооронд тасралтгүй ажиллаж байна. 14:00 цагаас ээлж солигдоно. Өнөөдрөөс иргэд харьцангуй шаардлага биелүүлж эхэлж байна. Өчигдөр, уржигдар бол хэл ам их хийж байлаа. Мөн ПСР шинжилгээ өгөх гэж иргэд зорчиж байна. Түүнчлэн бичиг баримтгүй иргэд олон байна” хэмээн ярилаа. Тухайлбал, гурван залуу хоорондоо ярилцсаар автобусны буудал дээр ирэхэд цагдаагийн албан хаагч хаанаас хаа хүрэх гэж байгааг лавласан юм.  Тэдний нэг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн М.Ганбаатар “Хүргэн ах маань цус харван эмнэлэгт хүргэгдсэн учраас эргэхээр явж байна. Замдаа хоёр найзтайгаа таарлаа” гэв. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний шалтгааныг сонсож, ганцаараа явах боломжтой хэмээн бусдыг нь буцаав. Мөн иргэн М.Алтангадас “Би Тахилт руу хүүгийнхээ 3, 5 настай хүүхдүүдийг харахаар явж байна. Надаас өөр тэднийг харах хүн байхгүй. Тэр холоос наашаа ирэх хэцүү болохоор би өөрөө л очихоос өөр арга алга. Хүү маань гэнэт өнөөдөр ажилтай болчихлоо гэсэн. Ээж нь орхиод явчихсан учраас харах хүн байхгүй” хэмээн ярилаа. Түүнчлэн Нисэхээс ирж, дэлгүүр ороод буцаж байгаа ч хүн байв. Тэрбээр өглөө эрт гэрээсээ гарсан бөгөөд хяналт, шалгалт гайгүй байсан гэнэ. Харин буцахад шалгалт их байгааг хэлсэн. Гэрийнх нь ойролцоох дэлгүүрт хайсан зүйл нь байгаагүйгээс энэ хүртэл ирсэн хэмээв.

Автобус хүрэлцээгүй байгаа талаар иргэд ярьж буй ч чухамдаа хатуу хөл хорионы үед нийтийн тээвэр хязгаарлалтад ороогүй салбарын албан хаагчдад л үйлчлэх ёстой. Мөн иргэд онцын шаардлагагүй ч гадуур явж байгааг дээрх яриануудаас харж болно. Иймд иргэд та бүхэн иргэний үүргээ ухамсарлан, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байж, хатуу хөл хориогоо чанд мөрдөн, албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуурамч үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана
Хуурамч үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​