fbpx Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй юу

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд тохиож байгаа бөгөөд ердөө хоёр сарын дараа гэхэд бид шинэ Ерөнхийлөгчөө тодруулсан байх учиртай. Хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг нэр дэвшүүлэх эрх бүхий намуудын сонголт болж, ирэх тавдугаар сарын эхээр нэр дэвшигчид албан ёсоор тодрох учиртай. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол нэр дэвшигчийг нэрлэх намуудын тухайд, ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн АН нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлттэй тулчихаад байгаа юм.

Учир нь Үндсэн хуулийн 30.2-т "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн өөрчлөлт орсон юм. Тиймээс 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу. Эсвэл үгүй юу гэсэн асуулт зүй ёсоор тулгарч байна. Энэ талаар зарим хуульчдын байр суурийг сонирхлоо.

Хуульч Ж.Эрхэмбаяр: Ерөнхийлөгч өөрөө хориглоогүй гарын үсэг зурсан байж одоо дахин нэр дэвшинэ гээд байгаа нь буруу

Үндсэн хуулийн 30.2-т оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тодорхой зааж өгсөн, ингэхдээ ”зөвхөн нэг удаа зургаан жилээр” гэсэн байгаа. Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч эцэслэн харж гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө 30.2 гэх өөрчлөлтийг хараад гарын үсгээ эцэслэн зурсан байдаг. Ерөнхийлөгч эцэслэн гарын үсэг зурж баталгаажуулснаар уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлдэг юм. Энэ үед Ерөнхийлөгчид хориг тавих эрх нь ч байсан. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө хориглож цаараглаагүй гарын үсэг зурсан байж одоо дахин нэр дэвшинэ гээд байгаа нь хуулиа зөрчсөн явдал юм.

Хуульч Б.Мэргэн: “Зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гэчихээд дахин нэр дэвшинэ гэдэг хууль зөрчсөн асуудал

Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч нь улиран сонгогдож болно” гэсэн заалтыг авч хаяад “Монгол Улсад сүүлийн таван жил амьдарсан 50-иас дээш насны уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт оруулсан. Тэгэхээр энэ хуулийнхаа заалтыг үндэслэж явна. Нэгэнт Үндсэн хуульдаа “Зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гэчихээд дахин нэр дэвшинэ гэдэг хууль зөрчсөн асуудал юм.

Гавьяат хуульч Б.Цэрэнбалтав: Үндсэн хуулийн цэц огт байхгүй зүйл гаргаж ирээд тайлбарлана гэж байхгүй

Нэмэлт өөрчлөлтөөр маргаан дагуулж байгаа ганцхан зүйл бий. Тэр нь “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн маргаан байна. Энэ асуудал өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр байгаа. Үндсэн хуулийн цэц бол байгаа зүйл заалтыг нь ойлгуулах талаас нь тайлбарлана. Үндсэн хуулийн цэц огт байхгүй зүйл гаргаж ирээд тайлбарлана гэж байхгүй. Энэ утгаараа Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй юм.

Тулаанч З.Шинэчагтга улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​