Улсын дээд шүүхийн байранд Сovid-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбоотойгоор 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болжээ.
Энэ хугацаанд УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх гэнэ.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг хүсчээ.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 4 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: shuurhai.mn