Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1107 хүнээс илэрчээ. Харамсалтай нь 6 хүн нас барсан байна.
Улаанбаатарт 1020 гарсан бол орон нутагт 84 хүний халдвар батлагджээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 19672 болсон байна.
Нас барсан хүмүүс халдвар батлагдаад хэдхэн хоногийн дотор хүндэрч, амиа алдаж байгааг дуулгалаа. Тэд 34-76 насны хүмүүс байжээ.
Эх сурвалж: shuurhai.mn