fbpx Хаягдал маскаар зам, барилгын материал хийж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 0 секунд

Хаягдал маскаар зам, барилгын материал хийж болно

“Зууны мэдээ” сонин баасан гараг бүрийн дугаартаа “Ногоон мэдээ” буланг тогтмол хөтлөн явуулахдаа хаягдал багатай амьдрахыг уриалсан нийтлэл, ярилцлагуудыг уншигчиддаа хүргэсээр ирсэн билээ. Дэлхий нийтээр жил хагасын хугацаанд тэмцэж байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор хэрэглэгдэж дууссаныхаа дараа маш олноороо хог хаягдал болон үлдэж байгаа хамгаалах хэрэгслүүд, нэг удаагийн хэрэглэлүүд зэрэг нь магадгүй дараагийн цар тахал болох хэмжээнд аюул дагуулж байгаад дэлхий нийтээр санаа зовж эхэллээ. Энэ тухай асуудал хөндсөн нийтлэлийг өмнө нь  “Халдвараас хамгаалсан хаягдлууд бол дараагийн цар тахал” нэртэйгээр нийтэлж байв. Цаашид цар тахлаас үүдэлтэй хог хаягдлыг бууруулахад хувь нэмэр оруулах шинэ санаа, мэдээллийг тогтмол хүргэж байх болно. Энэ удаад нэг удаагийн амны хаалтыг зам барихад ашиглаж болох судалгааг дэлгэсэн “RMIT” их сургуулийн профессор Жие Ли-гийн “AzoCleantech”-т өгсөн сонирхолтой ярилцлагыг тоймлон хүргэж байна.

COVID-19 тахал нь дэлхий даяар эрүүл мэнд, санхүүгийн хямралыг бий болгохын зэрэгцээ байгаль орчинд урьд өмнө үзэгдээгүй нөлөө үзүүлж байна.

 

Өдөр бүр дэлхий даяар ойролцоогоор 6.8 тэрбум ширхэг амны хаалт хэрэглэж, хаягдал болон үлдэж байна.

 

Зөвхөн Австралийн Викториа мужид болсон коронавирусын эхний болон хоёр дахь давалгааны үеэр ойролцоогоор нийтдээ 300 орчим тонн маск хаягдал болжээ.

ДАЛАЙ ДАХЬ МАСКНЫ ТОО ЗАГАСНААС ИХ БОЛНО

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй далай дахь хаягдал маскны тоо загасны тооноос давж гарна гэсэн аймшигтай судалгаа байна. Учир нь далай тэнгис бол яг одоогоор амны хаалтны хаягдлыг агуулах хамгийн том хогийн сав болж хувирсан.

 

Нэг удаагийн амны хаалт нь  биологийн задралд ордоггүй хуванцар материалаар хийгдсэн тул байгальд бүрэн шингэх хүртэл 450 жил шаардлагатай.

 

Цар тахлаас өмнө олон тооны хаягдал хуванцрууд асуудал үүсгэж байсан бол одоо нэг удаагийн амны хаалт нэмэгдсэнээр нөхцөл байдлыг бүр ч дордуулж байна гэсэн үг.  Профессор Жие Ли хаягдал маскийг барилгын материалтай хольж хэрэглэх боломжийг судлахаар шийдсэн байна. Учир нь биологийн задралд ордоггүй хуванцраар хийгдэж байгаа тул боломж байна гэж харжээ.  Түүний хийсэн судалгаа гайхалтай үр дүн өгсөн бөгөөд зам, барилгын ажилд хаягдал маскийг ашиглаж болох аргыг олжээ. Жишээлбэл, гурван сая ширхэг маскаар нэг км орчим зам барих материал хийж болно гэв. Өөрөөр хэлбэл, өдөр бүр задгай хаягдаж байгаа маскны тоог маш ихээр бууруулах боломж байна.

ХАЯГДАЛ МАСКИЙГ БУСАД ХОГНООС САЛГАЖ АВАХ НЬ ЧУХАЛ

Нэгдүгээрт хийх хамгийн чухал ажил бол хаягдал амны хаалтыг бусад хогноос ангилж авах нь чухал гэж тэрээр хэлжээ. Дэлхийн зарим улс орнууд эхний ээлжинд энэ арга хэмжээг авч байгаа ч ихэнх нь ахуйн хог хаягдалтай хамтад нь хаяж байгаа. Манай улсын хувьд ч мөн адил. Хэдийгээр халдвараас хамгаалах асуудал юуны түрүүнд байгаа ч гэсэн цар тахалтай холбоотой хог хаягдлын менежментийг давхар хэрэгжүүлж явах ёстойг бид өмнөх нийтлэлдээ хөндсөн билээ. Ангилж, ялгаж авсан маскийг эхлээд ариутгаж, дараа нь утас шиг болгон жижиглэж, бутлана. Үүнийгээ зам, барилгын дүүргэгч материалтайгаа холино. Судалгааны явцад жижиглэсэн нүүрний маск нь барилгын материалын бүтцийг хүчирхэгжүүлж, суналтын эсэргүүцлийг нэмэгдүүлж, уян хатан, бат бөх чанарыг нь сайжруулж байгааг олж тогтоосон байна. Зөвхөн амны хаалт гэлтгүй бусад хамгаалах хэрэгслүүдийг ихэвчлэн полипропилен, поливинил хлорид, нитрил бутадиен резин зэрэг хуванцар материалаар хийж байгаа тул дээр дурдсан аргачлалаар бусад материалуудтай хольж ашиглах боломжтойг ч судалгааны багийнхан онцолжээ. Профессор юуны түрүүнд өөрийн орон нутгийн хэмжээнд энэхүү аргыг бодит ажил болгохоор ажиллаж эхэлсэн байна. 

 

 

Б.Солонго

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“И-МАРТ” худалдааны төв ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ байна уу
“И-МАРТ” худалдааны төв ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ байна уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​