fbpx Ж.Энхцэцэг: Өргөө амаржих газарт коронавирусийн халдвартай таван эмэгтэй төрсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 19 секунд

Ж.Энхцэцэг: Өргөө амаржих газарт коронавирусийн халдвартай таван эмэгтэй төрсөн

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж. “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй амаржаад байна вэ?

-Би ажлаа аваад хоёр сар орчим болж байна. Манайх коронавирусийн халдвартай таван эхийг амаржуулсан. Өнөөдөр нэг эх өвдөөд, ирчихсэн байна.  Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай  20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна.

Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад   халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлж байгаа эмч, сувилагч нарыг халдвар авахаас хэрхэн сэргийлж байна вэ?

-Халдвартай эхийг төрүүлж байх явцдаа халдвар авчих вий гэдэг  нь эмч, эмнэлгийн ажилтан бидний хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Одоогийн байдлаар коронавирустэй эхийг амаржуулснаар өөрсдөө халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй. Гаргахгүйн тулд бид халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримтлах, амны хаалтаа зүүх, гараа ариутгах гээд бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

Эмнэлгийн ажилчид онош нь батлагдсан өвчтөнөөс, эмнэлгийн орчинд гэхээсээ илүү гэр орноосоо, гадуур явж байгаад халдвар авчихсан байх вий гэдэг үүднээс бид дөрөвдүгээр сар гаргаад ажилчдаасаа хоёр үе шаттайгаар шинжилгээ авсан.

Эхлээд ханиалгах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн ажилчдаасаа шинжилгээ автал хоёр хүнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийн хувьд гэр бүлийнхэн нь халдвартай, эсвэл тусгаарлагдаж байсан байгаа юм. Ингээд дөрөвдүгээр сарын 12-нд хавьтлын судалгаа хийж, 277 эмч, эмнэлгийн ажилтнаас  шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр ажилтныг эмнэлэг рүү оруулаагүй.

Тэгэхээр манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой голомтын халдвар илрээгүй. Дээрх хүмүүстэй хавьтал болсон, эрсдэл өндөртэй ажилтнуудыг гэрт нь тусгаарласан. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг дотооддоо халдвар алдаагүй бөгөөд эмч халдвар авсан тохиолдол байхгүй.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлсэн эмч, сувилагчдыг тусгаарлаж байгаа юу. Халдвар авах, мөн тараахаас хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?

-Дээрх таван тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмээ сайн баримталж, эхчүүдийг амаржуулсан. Бид урьдчилаад тусгаарлах өрөө бэлдчихсэн байсан тулдаа халдвартай эхчүүдийг амжилттай төрүүлсэн.  Эхийг амаржуулсны дараа  тусламж үзүүлсэн багийнхнаас шинжилгээ авч байгаа. ХӨСҮТ-ийн 20  гаруй эх амаржуулсан туршлагыг судалсан.

Эмч, ажилтнууд халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримталсан тохиолдолд заавал 14 хоног тусгаарлаагүй. Тэднээс  давтан шинжилгээ авахад хэвийн байсан. Гэхдээ халдварын тохиолдол ихсэж, нөхцөл байдал өөр боллоо. Тиймээс бид ковидтой жирэмсэн эхчүүдийг төрүүлэх 10 ор бэлтгэж байна. Халдвар авсан олон хүн төрөх тохиолдолд багаар ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг багийг 10 хоног ажиллуулж, тусгаарлах, дараагийн багийг сэлгэж ажиллуулах гэх мэт зохион байгуулалтыг зөвөөр хийх шаардлага  тулгарч байна.

-Халдвартай эхчүүдийг төрүүлснийхээ дараа ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа юу?

-Одоогоор манай амаржих газар төрсөн таван эхээс дөрөв нь гарсан. Нэг нь өнөө өглөө төрсөн, хяналтад байгаа. "Ковид-19"-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байгаа.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай уялдуулж шийдэх олон асуудал урган гарч байна. Цаашид шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам хичээж ажиллах шаардлага эмч, эмнэлгийн ажилтан бид бүхний өмнө тулгарч байна.

Эх сурвалж: shuurhai.mn

САЙН МЭДЭЭ : Энэ сарын 23-нд ВАКЦИН ирж, хоёр дахь тунг тарьж ЭХЭЛНЭ
САЙН МЭДЭЭ : Энэ сарын 23-нд ВАКЦИН ирж, хоёр дахь тунг тарьж ЭХЭЛНЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​