Хөдөлмөрийн баатар, Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбатыг эрэн сурвалж байгаа зар мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан байна.
Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаар мэдэгдээгүй, холбоо барих дугаар руу нь залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн учраас ийнхүү эрэн сурвалжилж байгаа аж.