fbpx 30 тэрбум төгрөг луйвардсан Д.Бат-Эрдэнийг "хонгилын шүүгч" нар хамгаалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
10 минут 45 секунд

30 тэрбум төгрөг луйвардсан Д.Бат-Эрдэнийг “хонгилын шүүгч“ нар хамгаалж байна

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд 30 орчим тэрбум төгрөгөө луйвардуулсан хэмээн ОХУ-ын иргэн К.Д.Романовский УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уг захидалд:  "ОХУ-ын иргэн К.Д.Романовский миний бие Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн Ажнай гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэд “Тавантолгой транс” ХК-ийн 1.023.000 ширхэг хувьцаагаа луйвардуулж, одоогийн ханшаар тооцвол 30 орчим тэрбум төгрөгийн хохирол хүлээгээд байна.

Миний бие 10 жилийн өмнө Монгол Улсад хөрөнгө оруулж, зөвхөн БНХАУ-д экспортолдог байсан, одоо ч экспортолсоор байгаа Тавантолгойн коксжих нүүрсэнд хоёрдагч зах зээлийг нээж, өрсөлдөөн бий болгох зорилгоор Тавантолгой транс ХК-ийн 1.023.000 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, хэсэг нөхдийн хамт Говь-Урал ХХК-ийг үүсгэн байгуулж Говьсүмбэр аймагт нүүрс боловсруулах үйлдвэр, тээвэр ложистикийн төв байгуулах ажлаа эхлүүлж байв.

Уг ажлын хүрээнд ОХУ-ын “Алтай-кокс”, “Анжерка,” “Магнитогорск”, “Метчел” зэрэг металлургийн томоохон үйлдвэрүүдэд Тавантолгойн нүүрсийг нийлүүлж эхэлсэн. Эдгээр үйлдвэрүүд Якутскаас буюу 8000 км-ийн алсаас нүүрсээ татдаг байсан тул Өмнөговь аймгаас 5000 км замаар тээвэрлэн чанар, илчлэг өндөртэй косжих нүүрс авах нь хамаагүй үр ашигтай байв. Монголчууд ч зөвхөн БНХАУ гэсэн цорын ганц худалдан авагчид маш бага үнээр худалддаг байсан нүүрсээ илүү өндөр үнээр ОХУ-ын хэрэглэгчдэд нийлүүлэх нь ашигтай байсан төдийгүй нүүрсний зах зээлд тодорхой өрсөлдөөн бий болгож, экспортыг тогтвортой болгож байв. Ийнхүү ажил үр дүнтэй өрнөж байх үед дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж, бидний ажил удааширснаар Тээвэр хөгжлийн банкнаас хувьцаагаа барьцаалан 1.5 сая долларын зээл авч, үйлдвэрийн ажлаа үргэлжлүүлсэн. Бид авсан зээлийнхээ 50 хувь орчмыг барагдуулаад байх үедээ хувьцаагаа Тээвэр хөгжлийн банкинд шилжүүлэх замаар үлдэгдэл 800,000 ам.долларын өр төлбөрөө барагдуулахаар болов.

Гэвч барьцаанд байгаа хөрөнгийг худалдан борлуулж болохгүй гэх хуулийн заалтын дагуу энэ ажиллагааг шүүхээс түдгэлзүүлсэн нь өнөөдрийн энэхүү луйврын эхлэлийг тавьсан юм.

 

Тухайн үед Тавантолгой транс-ын хувьцааны 17 орчим хувийг “Ээрмэлийн” гэгдэх н.Ганхуяг, мөн 17 орчим хувийг Д.Бат-Эрдэнэ нар эзэмшиж байв. Д.Бат-Эрдэнэ “Жижиг Тавантолгой”-н хувийн хэвшилд ногдох 49 хувийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж Тавантолгойн нүүрсэд дангаараа эзэн суух шунаг сэтгэлдээ хөтлөгдөн Говь-Урал ХХК-ийн, миний нэр дээрхи 1.023.000 ширхэг хувьцааг Тээвэр хөгжлийн банкны захирал Д.Энхтайвантай хуйвалдан өөрийн эзэмшилд авсан юм.

 

Ингэхдээ Тавантолгой транс ХК дахь миний эзэмшлийн 1.023.000 ширхэг хувьцааг Тээвэр хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, уг гэрээний үнийн дүн болох 800,000 ам.долларыг Тавантолгой транс ХК төлөх гурвалсан гэрээ байгуулсан ч, гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр “Энэхүү гэрээнд К.Д.Романовский миний эрх ашиг хөндөгдөхгүй байх ёстой” гэсэн өгүүлбэрийг “Энэхүү гэрээнд К.Д.Романовский миний эрх ашиг хөндөгдөхгүй болно” хэмээн зориуд буруу орчуулуулж, үүнийгээ өөрийн эрхшээлд байх нотариатчаар хуурамч баталгаа гаргуулан шүүхэд өгч залилан мэхлэх эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн юм.

Харамсалтай нь, Д.Бат-Эрдэнэ нарын заавраар буруу орчуулга хийсээ орчуулагч, түүнийг баталгаажуулсан нотариатч нарыг цагдаа, прокурорын байгууллага зориуд шалгалгүйгээр орхигдуулж, нэг ч удаа байцаалт аваагүйгээр үл барам Улсын Дээд шүүхийн шүүгч С.Амардэлгэр энэ талаархи миний гомдол болон тайлбар мэдүүлгийг үл хэрэгсч гэмт хэрэгтнүүдэд ял завших, бусдын эд хөрөнгийг залилж, дээрэмдэж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.

Энэ асуудлаар бид 10 жилийн хугацаанд нийт 66 удаагийн шүүх хуралдаанд оролцож, шударга ёс тогтоохыг хүлээсэн ч “Хонгилийн шүүгч, прокурорууд” Д.Бат-Эрдэнэ, С.Амардэлгэр нарын гэмт үйлдлийг хаацайлж, шударга ёсыг уландаа гишгэсээр байна. Магадгүй энэ хэрэг зөвхөн Д.Бат-Эрдэнэ нарын залилангийн гэмт хэргээс гадна нэр бүхий шүүгч, прокурор, мөрдөгч, нотариатч, орчуулагч нарын авлигал албан тушаал, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан эрүүгийн ноцтой гэмт хэрэг болон хувирсан гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.

Өнөөдөр Монгол Улсад хамгийн их хөндөгдөж байгаа сэдэв бол хууль шүүхийн системийн ялзрал, хуулийн мафи, шударга бусын хонгилын асуудал юм. Тэр дундаа гаднын хөрөнгө оруулагч нарыг залилан мэхлэх асуудал дээд цэгтээ тулжээ. Орос, Япон, Хятад, Солонгос, Англи, Америк гээд монголчуудад залилуулж хохирсон иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч, тэр болгонд Монголын хууль шүүхийн байгууллагын өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий улстөрчдийн нэр холбогдож байна. Монгол Улс хуультай улс, дэлхий ч бас өөрийн дагаж мөрддөг дэг журам, ёс зүй, хуультай. Дэлхий нийт та бүхнийг харж байгаа.

Монголын төр үүний эсрэг ямар арга хэмжээ авахыг хүлээж байгаа гэдгийг онцгойлон хэлмээр байна. Миний бие өнгөрсөн хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ёс зүйн хороо, АТГ, ШШГЕГ, Нийслэлийн прокурор, Ерөнхий прокурорын газар гээд хандаагүй газар, албан тушаалтан үлдсэнгүй. Хууль зүйн байнгын хорооноос ОХУ-ын иргэн К.Д.Романовский нь бусдад залилан мэхлүүлж 30 орчим тэрбум төгрөгөөр хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шалгахыг ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтэс, АТГ-т үүрэг болгосон ч өдийг хүртэл татгалзсан хариу өгсөөр байна. Тухайлбал, Нийслэлийн прокурор Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, шүүгч С.Амардэлгэр нарт хэрэг үүсгэхээс илэрхий татгалзаж, Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан үүрэг, чиглэлийг үл тоомсорлосоор байна.

 

Энэ бол Монголын хууль шүүхийн тогтолцоо бүрэн ялзарсны илэрхийлэл юм. Эдгээр прокурорууд сүүлийн үед шуугиан тариад буй “Хонгилын шүүгч, прокурорын сүлжээ” гэгчид нэр холбогдож, зарим нь албан үүргээсээ түдгэлзсэн нь үүний нотолгоо болж байна. Иймд миний бие шударга ёсны сүүлийн найдвар болоод буй Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд холбогдох өргөдөл гомдлоо өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж, Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүн болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарт энэхүү ил захидлаараа хандаж байна. Монгол хүн эртнээс “Хүн нэрээ тогос өдөө” хэмээн сургаж ирсэн.

 

Та бүхэн Монгол Улсын эдийн засаг, Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх хэмжээнд хүрээд буй Шүүх тогтолцооны завхрал, гаднын хөрөнгө оруулагч нарыг залилах, дээрэмдэх гэмт хэрэгт анхаарлаа хандуулж, нийт монголчуудынхаа өмнө болон дэлхий нийтийн өмнө Монгол Улс бол хүмүүнлэг ардчилсан, ёс зүйт, шударга төртэй улс юм гэдгийг харуулах түүхэн цаг үе ирлээ. Ялангуяа хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ, Шүүх засаглалын гол төлөөлөгч болсон Улсын Дээд шүүхийн шүүгч асан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Нийслэлийн прокурор Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат зэрэг өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон тодорхой хэргүүдэд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь, шударга ёсны түүчээ болох ёстой өндөр албан тушаалтнууд нь өөрсдөө гэмт хэрэгт нэр холбогдож байгаа нь ноцтой асуудал юм. Түүнчлэн надтай адил Монголын улстөрч, шүүх, прокурор, цагдаа, АТГ-ын албан тушаалтнуудын үүсгэсэн “Хонгил”-оор орж хэлмэгдсэн гаднын хөрөнгө оруулагч нарыг нэгдэж Олон улсын шүүхэд хандахыг уриалж байна. Хэрэв Монголын төр, Монголын шүүх, прокурорууд залилан мэхлэгчдийг өмгөөлөн хаацайлсаар байвал бид Олон улсад дуу хоолойгоо хүргэж, олон улсад мөрдөгддөг эрх зүйгээр эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүй юм.

Шударга бусаар хөлжсөн, эрүүгийн гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгөжсөн улстөрч, шүүгч, прокурор, хуулийнхны уршгаар Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж, Европын холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулж, эдийн засгийн хориг арга хэмжээ авч байсан нь саяхных. Одоо ч энэ асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Иймд Монголын төр асуудалд нухацтай хандаж, олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа эдгээр асуудалтай дорвитой тэмцэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монголын ард түмэн биднийг ойлгож, улсынхаа нэр хүндийг уландаа гишгэж буй цөөхөн хэдэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шударга ёсыг тогтооход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн

ОХУ-ын иргэн, Монгол Улсад хөрөнгө оруулагч К.Д.Романовский

2020.04.16

Улаанбаатар хот" гэжээ. 

БАЙРШИЛ: Хариу арга хэмжээний багийн ажилтнуудад AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд
БАЙРШИЛ: Хариу арга хэмжээний багийн ажилтнуудад AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​