fbpx Г.МИЖИДСҮРЭН: Нэгэнт зүрхний шигдээс үүсч, “СТЕНТ“ буюу тэлэгч тавиулсан бол эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 19 секунд

Г.МИЖИДСҮРЭН: Нэгэнт зүрхний шигдээс үүсч, “СТЕНТ“ буюу тэлэгч тавиулсан бол эмчийн байнгын хяналтанд байх хэрэгтэй

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ /УГТЭ/ "Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион “ЭРДМИЙН ЧУУЛГАН–2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛАА ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өнгөрсөн сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан юм. Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байранд шалгарсан Зүрхний шигдээсийн тасгийн их эмч, Анагаах ухааны магистр Г.Мижидсүрэнтэй цөөхөн хором ярилцлаа. 
-Сайн байна уу? УГТЭ-ийн Эрдмийн чуулганд амжилттай оролцон танд баяр хүргэе.  Таны судалгааны ажлын талаар яриагаа эхлүүлье.
-Сайн, сайн байна уу. Манай эмнэлгээс жил бүр уламжлал болгон “Эрдмийн чуулган”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын 30-ны өдөр virtual буюу цахимаар амжилттай зохион байгуулагдсан. Ер нь коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цахим хурал дэлхий нийтэд хөгжиж байна. Энэ удаагийн “Эрдмийн чуулган”-д манай эмнэлгийн эмч ажилчидаас гадна бусад эмнэлгүүдээс нийт 60 орчим эрдэм шинжилгээний бүтээл ирснээс аман илтгэлээр 15, ханын илтгэлээр арван илтгэлийг хэлэлцүүлж, үүнээсээ тус тус гурван байрыг шалгаруулсан.

Миний хувьд “ЗҮРХНИЙ ЦОЧМОГ ШИГДЭЭС БҮХИЙ ӨВЧТӨНҮҮДЭД ОЛОН СУДАСНЫ ЭМГЭГИЙН ҮЕД ДАН ШИГДЭЭС ХАМААРАЛТ СУДСАНД ЭСВЭЛ ОЛОН СУДСАНД ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН ҮР ДҮН” нэртэй судалгааны ажлаар тэргүүн байр эзэлсэн.

-Судалгааны ажлынхаа талаар дэлгэрүүлж өгнө үү?
Ер нь зүрхний шигдээс нь зүрхийг тэжээдэг судаснуудын бөглөрөл нарийслаас үүсдэг бөгөөд эдгээр судаснуудыг судсан дотуурх аргаар тэлж, стент буюу тэлэгч тавьж цусны урсгалыг сэргээх эмчилгээ хийдэг ба энэ аргыг титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээ гэж нэрлэдэг.

Манай баг хоёр болон түүнээс дээш судаснууд буюу олон судас гэмтэж зүрхний шигдээс болсон тохиолдолд хэрхэн үр дүнтэй эмчлэх талаар судалсан.

Хоёр ба түүнээс дээш судас гэмтсэн тохиолдолд нас барах эрсдэл өндөр, цаашид зүрхний дутагдал үүсч байнга амьсгаадах, хавагнах, амьдралын чанар муудах нь элбэг байдаг. Манай эмнэлэгт зүрхний олон судсыг хамарч гэмтээсэн зүрхний шигдээс их ирдэг. Үүнийг эмчлэхдээ бүх судсыг нэг дор эмчлэх эсвэл зөвхөн дан шигдээс хамааралт судсыг эмчлээд цаашид эмэн эмчилгээ үргэлжлүүлэх зэрэг олон янзаар эмчилгээ хийгдэж байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар нэг дор олон судсыг эмчлэх нь тавиланд нөлөөлдөг байна. Манай баг 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг оношилогдсон 255 хүнийг 15 сарын турш даган судласан бөгөөд энэ хугацаанд 40 хүн нас барж, үүний 33 нь шигдээс хамааралт судас буюу нэг судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөн байсан бол  олон судсанд эмчилгээ хийлгэсэн өвчтөний долоо нь нас барсан дүн гарсан.  Эндээс харахад зүрхний шигдээсийн өвчлөлийн үед олон судсанд нэгэн зэрэг эмчилгээг хийх нь өвчтөний тавиланд эерэгээр нөлөөлдөг гэсэн олон улсын судалгаатай манай судалгааны үр дүн дүйж байна.

-Судалгааны ямар аргыг хэрэглэсэн бэ?
-Эмнэлгийн практикт олон төрлийн судалгааны аргуудыг ашигладаг. Энэ судалгааг бид когорт судалгааны арга буюу 2019 онд зүрхний шигдээсээр өвчилсөн олон судасны эмгэг хэмээн оношилогдсон 255 эмчлүүлэгчийг 15 сарын турш хянан, энэ хугацаанд  хэдэн хүний эмчилгээ нь амжилттай болсон, хэдэн хүн дахин эмнэлэгт хандсан, хэдэн хүн амь насаа алдсаныг судлан титэм судсан дотуурх эмчилгээний сонголтуудын үр дүнг судласан.

 

 

-Зүрхний шигдээс үүсэх голлох шалтгаан болон илрэх шинж тэмдэг нь ямар байдаг вэ?
- Зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан нь судасны нарийсал бөглөрөл байдаг. Энэ нь удамшил, цусан дахь холестерин ихсэх, тамхи татах, таргалалт, хөдөлгөөний дутагдал, даралт ихсэх, чихрийн шижин, стресс, архидалт зэрэг олон хүчин зүйлийн улмаас үүсдэг. Эрэгтэйчүүд энэ өвчинд нэрвэгдэх нь их бөгөөд эмэгтэй хүнд 50 наснаас хойш эрсдэл ихэсдэг гэж үздэг.
Шигдээсийн үед цээжний зүүн талд зүрх орчим, өвчүүний араар дарах, базах, шахаж байгаа юм шиг хүчтэй өвдөх, хоолой базаж, шахагдаж буй мэдрэмж төрөх, зүүн гар мөр, ар нуруу, аюулхай руу дамжиж өвдөх, амьсгаадах, хүйтэн хөлс гарах, бие сулрах амархан ядрах зарим хүмүүст огиудас хүрэх бөөлжих, эсвэл толгой эргэх, ухаан балартах гэх мэт шинжүүд гарч болох ба уг зовиурууд ихэвчлэн биеийн ачаалал, сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор илэрдэг.

-УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгаар жилд хичнээн иргэд үйлчлүүлж байна вэ?
-Манай тасгийн хувьд зүрхний шигдээс, зүрхний ишеми буюу цус хомсрох өвчтэй эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Титэм судасны оношилгоонд жилдээ 2000-2500 хүн ордог. Үүний 1100-1200 хүн нь зүрхний цочмог шигдээс болсон өвчтөн байдаг.

Энэ төрлийн эмчилгээний төлбөр багадаа ойролцоогоор гурван сая орчим төгрөг болдог бөгөөд эмчлүүлэгчийн байдлаас шалтгаалан хэлбэлзэж болно. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаар 75 хувийг нь хөнгөлж, үлдсэн 25 хувийг хэвтэн эмчлүүлэгч төлдөг байсан бол 2021 оны 3 сарын 1-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн III тогтоол гарсантай холбоотой амь тэнссэн үеийн тусламж үйчилгээний (зүрхний шигдээс,тархины харвалт, хорт хавдар) мэс заслын төлбөрийг 100 хувь Төрөөс даадаг болсон тул зүрхний хурц шигдээс бүхий эмчлүүлэгчээс ямар нэгэн төлбөр гарахгүй болсон.
-Ангиографи – титэм судсан дотуурх мэс засал эмчилгээгээр зүрхний титэм судсанд стент буюу тэлэгч байрлуулсаны дараа ямар дэглэм баримтлах  вэ?

-Стент буюу тэлэгч нь эрүүл хүний биед байх ёсгүй зүйл шүү дээ. Тэгэхээр гам барихгүй л бол тэлэгч дахин бөглөрөх, өмнө нь өвдсөнөөсөө илүү аюултай хүндрэл үүсгэхийг үгүйсгэхгүй.

Дээрээс нь амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор бусад судаснууд нэмж гэмтэх эрсдэлтэй. Стент буюу тэлэгч тавиулсан хүн эхний нэг жилийн хугацаанд цус шингэлэх 2 эмийг хавсруулан уудаг ба цаашид 1 эмийг дангаар нь насан туршдаа тогтмол уух хэрэгтэй. Мөн зүрхний дутагдал, артерийн даралт ихдэлт зэрэг хавсарсан эмгэгийг эмчлэх, өөх тос бууруулах, өвчин даамжрахаас сэргийлэх хэд хэдэн төрлийн эмийг эмчийн хяналтанд байнга хэрэглэдэг. Мөн хоол, хөдөлгөөний дэглэм барьж, хорт зуршлыг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмнэлгээс гарсны дараа эхний жилд 3-4 удаа зүрхний шигдээсийн эмчийн хяналтанд үзүүлэн, түүнээс цааш харьяа эмнэлгийн зүрхний эмчийн хяналтанд үзүүлнэ.

-Таны хувьд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэзээнээс эхлэн ажиллаж эхэлсэн бэ?
2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

Б.Баатархүү: Жолооч П-гийн согтолтын зэрэг 1.31 хувьтай гарсан
Б.Баатархүү: Жолооч П-гийн согтолтын зэрэг 1.31 хувьтай гарсан
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​