УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өнөөдөр Бага тэнгэрийн аман дахь өөрийн тансаг сууцандаа лам нар залан засал ном хийлгэжээ. Энэ тухай бичлэгийг түүний хүү цахим орчинд хуваалцжээ.
Улс орны хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед олон хүн цуглуулсан үйл явдал нь УОК-ын дэглэм, журмыг ноцтой зөрчсөн явдал боллоо. Түүнээс гадна зурагт бичигдсэн хүмүүс буюу лам нар амны хаалтгүй ном уншиж байгаа нь халдвар хамгааллын дэглэм ноцтой алдагдсан харагдаж байна.
Хууль тогтоох, сахиулах үүрэгтэй төрийн түшээ хүн ийм ноцтой, цар тахлын үеийн дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж эхлээд байна.
Эх сурвалж: shuurhai.mn