УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэрэг дахин шалгагдаж эхэллээ.
Уг хэрэгтэй холбоотой 13 минутын дүрс бичлэг зэрэг олон ноцтой асуудал дэгдэж байсан ч цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэрэгсэхгүй болгох саналыг өнгөрсөн 3 дугаар сард гаргаж байжээ.
Тэгвэл прокурорын зүгээс хянаж үзээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн хэмээн буцаасан байна. Ингэснээр шалгалтын ажиллагаа дахин хийгдэж байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn