Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хуулийн өөрлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ үеэр "Намайг МАН-тай үгссэн гэж их ярьж байна. Тийм зүйл байхгүй. Та нар шиг би үнэт зүйлээ наймаалцахгүй. ХҮН Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан үед энэ асуудлыг тавьж байсан.Тэр үед та нар зориудаар энэ асуудлыг орхигдуулсан.
Та нар найз нөхөд, янаг амраг байхад гаргаж тавьсан гэдгийг дахин хэлье. АН-ынхаан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой хүн байхгүй юм бол манай нэр дэвшигчийг дэмжээч. Бид У.Хүрэлсүхтэй тэнцэхүйц, илүү гарахуйц хүн гаргаад өгье. Үндсэн хуулийн цэц дээр маш халуун 3 цагийн маргаан болсон" хэмээв.
Эх сурвалж: shuurhai.mn