Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.22/ Төрийн ордны гадна мэдэгдэл хийж байна.
Тэрбээр мэдэгдэлдээ МАН-ын хууль бус дарангуйлал төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, цэрэгжсэн бүтцээр дамжуулан сонгуулийн сурталчилгааг хийх санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсч байгаа бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйлдэл гэдгийг тодотгоод МАН-ыг тараахыг дахин мэдэгдлээ.