УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, санал хураалт явууллаа.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ.
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.
Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй боллоо.