УОК хатуу хөл хориог үргэлжлүүлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөл хориог 14 хоногоор сунгасантай холбоотой иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар олон нийтийн зүгээс хүлээлттэй байгаа юм.
Тэгвэл энэ асуудлаар УОК-ын дарга С.Амарсайхан тайлбар хийхдээ "УОК, Засгийн газрын хурлаар энэ асуудал яригдаагүй" гэв. Өөрөөр хэлбэл, санхүүгийн дэмжлэг олгогдохгүй гэсэн үг юм.
Эх сурвалж: shuurhai.mn