Хөдөө орон нутаг руу яаралтай зорчих иргэдээс заавал PCR шинжилгээ авахгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, тухайн аймгийн удирдлага нь хотоос очиж байгаа иргэнээс түргэвчилсэн тестээр хоёр удаа шинжилгээ авч, долоо хоног тусгаарлах зохицуулалт хийж байгаа гэлээ.