fbpx Монгол Улсын КОВИД-19-ийн хариу арга хэмжээг дэмжиж, Европын холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 27 секунд

Монгол Улсын КОВИД-19-ийн хариу арга хэмжээг дэмжиж, Европын холбоо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа

Европын холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийн хүрээнд Монгол Улсын КОВИД-19-ийн цар тахлын эсрэг бэлэн байдал, хариу арга хэмжээг дэмжих үүднээс Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсад цар тахлын үр нөлөөг бууруулах, цаашид эрүүл мэндийн тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд дэмжлэг болох юм.  

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яаманд зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.

2021 оны 3 дугаар сараас хойш Монгол Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо ихсэх, өвчин хүндрэх, нас баралтын тоо нэмэгдэж байгаагаас эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй болох эрсдэл нүүрлэж байна. Хүн амын дундах өвчлөлийн тархалтыг бууруулах, хумих үүднээс Эрүүл мэндийн яам хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг хянан шинэчилж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэг, хавьтлыг илрүүлэх, тусгаарлалт, оношилгоо, эрсдэл өндөртэй бүлгийн судалгаа хяналт, дархлаажуулалт зэрэг хариу арга хэмжээг хариуцан ажиллана.Тиймээс MCCR төслийн нэгдүгээр зорилго нь  эрт илрүүлэг, хавьтлын судалгаа, мэдээллийн менежмент, зорилтот хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Хавьтлыг илрүүлэх ажиллагааг өргөн хүрээнд явуулах, тохиолдлын судалгаа, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай компьютерийн тоног төхөөрөмжийг өгч байгаа. Энэ нь улмаар хүн амын дундах халдварын тархалтыг хумих, эрсдэл өндөртэй хүн амыг хамгаалахад Мэдээлэл, төлөвлөгөө хариуцсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.

 Түүнчлэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх төслийн хоёр дахь зорилтын хүрээнд нэн шаардлагатай лабораторийн урвалж, оношлуурыг гардуулан өгч байна. Энэ нь оношилгоо, идэвхтэй тандалт судалгааг үргэлжлүүлэхэд дэмжлэг болох зорилготой.

Мөн MCCR төслийн хүрээнд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахаар зорьж байгаа. Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, нэн ялангуяа цар тахлын үед үргэлжлүүлэн үзүүлэх нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чухал үүрэгтэй. Тиймээс хот болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг өгч байна. Үүнд:

Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж.

Налайх дүүрэг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн алслагдмал нутагт амьдардаг малчид, хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон  түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл

Орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна.

“COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн талаар

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR)  төслийг нээсэн. Гурван жилийн хугацаатай хэрэгжих уг төсөлд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, ДЭМБ-ын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран дараах 3 зорилгын хүрээнд хэрэгжүүлнэ: КОВИД-19-ийн тархалт, үр дагаварт мониторинг хийх, сэргийлэх, хянахад эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх; үндэсний хэмжээнд лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх; нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэв.

“Нэхмэлийн шар” байрнуудын дундах газрын эзэмших эрхийг цуцаллаа
“Нэхмэлийн шар” байрнуудын дундах газрын эзэмших эрхийг цуцаллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​