fbpx У.ХҮРЭЛСҮХ: НАДАД ХОЁРХОН СОНГОЛТ БАЙСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 31 секунд

У.ХҮРЭЛСҮХ: НАДАД ХОЁРХОН СОНГОЛТ БАЙСАН

 

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш та олон нийтийн өмнө бараг гарсангүйИнгэхэд та хаачсан юм бэ?

-Би ажлаа хийгээд суурин байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэж, хийх ажлаа төлөвлөх гээд өдөр тутмын ажлууд бас бишгүй л байна.

-Таны цагийг хэмнэх үүднээс гол асуултуудаа шууд асуугаад явчих уу?

-За тэгье.

-Корона вирус дэлхийд ид дэгдэж байх үед та Ерөнхий сайдаар ажиллаж байсанТухайн үед эмнэлгийн орэм тариатоног төхөөрөмжвакцин авах зэрэг бэлтгэлээ хангалттай хийгээгүй гэсэн шүүмж сүүлийн үед гарах боллооЭнэ үнэн үү?

-Энэ худлаа. Аливаа зүйлийг шүүмжилж болно. Гэхдээ олон мянган хүний өдөр шөнөгүй, нойр хоолгүй, ар гэрээ орхин, амь насаараа дэнчин тавин зүтгэж байгаа хичээл зүтгэлийг үгүйсгэж огт болохгүй. би одоо сайн санаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо коронавирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм. та бод доо. тэр үед дэлхийд вакцин гарах нь битгий хэл амны маск ч олдохгүй, олон мянгаараа амь насаа алдаж, хүн төрөлхтөн яах учраа олохгүй сөхөрч байсан үе шүү дээ. хэрвээ бид 10 сарын өмнө цар тахлыг дотооддоо алдсан бол өнөөдөр манай улс ямар нөхцөл байдалд байх байсан бол гэж бодохоор аймшигтай байгаа биз. энэ 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан юм. тухайлбал, 7 сараас ковакс хөтөлбөрт хамрагдаж, улс орнууд, вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хэлэлцээр хийж, нийтээр вакцинжуулах боломжийг бүрдүүлсэн шүү дээ. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ бахрейн, саудын Араб, сингапур, катар, монгол гээд эхний тавд явж байна.

-Танай Засгийн газрыг огцроход иргэд бухимдалтай хоцорсонТа яагаад огцорсон юм бэЭсвэл зарим хүний ярьж байгаагаар хариуцлагаас зугтчихсан юм уу?

-Шуудхан хэлчихье. улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ.

Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар.Харамсалтай нь энэ бүхэнд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан байх. Цар тахал дээр улс төр хийж, УОК,Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан. Өнөөдөр болж байгаа улс төрийн үйл явдлуудаар энэ бүхэн нотлогдож байгааг ард түмэн маань харж байгаа байх. Ийм нөхцөл байдалд шахаанд орсон Засгийн газар хэвийн ажиллана гэдэг туйлын хүнд шүү дээ. Энэ үед надад хоёрхон сонголт үлдсэн.

Нэгдүгээрт, цар тахлын хүнд нөхцөлд тэдний зохиосон зохиолын дагуу хэдэн сайд нараа ээлж дараалан огцруулж, Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах.Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан. Эцэст нь хэлэхэд, би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш.

-2020 оны сонгуульд танд итгэж МАН-д саналаа өгсөн  боловч таныг  огцорсонд гомдолтой байгаа иргэдэд та юу хэлэх вэ?

-Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ. Надад итгэсэн иргэдийнхээ итгэлийг би эхлүүлсэн ажлуудаа дуусгаж хариулах болно. Намайг Баянгол дүүргийн уулзалтын тайзан дээрээс буухад миний өмнө таягаа тулаад, ёслоод зогсож байсан азай буурлыг би огт мартдаггүй юм. “Зүтгээрэй миний хүү, бид чамд итгэж байгаа шүү, зүтгээрэй” гэж хэлж байсан нь миний сэтгэлээс огт гардаггүй юм.

Ийм их итгэл найдвар, ачаа үүрчихээд би хаашаа явах билээ дээ. Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой. Бидэнд хийсэн ажил чамгүй боловч хийж дуусгах ажил түүнээс ч их байна. Бид хожим ард түмнээрээ дүнгээ тавиулна.

-Таны энэ хариултаас харахад та Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн үг гэж ойлгож болох уу?

-Би УИХ-ын танхимд хэлж байсан. “Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий” гэж. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана.

-Та огцрох үедээ “Ерөнхий сайдын хувьд олон зүйлийг хэлэлгүй залгиж ирлээалбан тушаалаа өгч байгаад УИХ-ын гишүүнийхээ хувиар дэлгэнэшаардлагатай бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөнө” гэсэнТүүнээс хойш сураг гарсангүйТэр юу болсон бэ?

-Тиймээ. Надад хэлэх үгнүүд байгаа. Гэхдээ энэ цар тахлын хүнд үед улс төр ярьж, гал дээр тос нэмж олон түмнээ бухимдуулж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна.

Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна.

Үүнд л бид хаа хаанаа анхаарч, эв нэгдэлтэй, талцал хуваагдалгүй, төр засаг, ард түмнээрээ нягтран энэ зовлонг хамтын хүчээр давж гарах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй боллооҮүнд МАН-ын нөлөө байсан гэсэн яриа яваад байнаТа Ардын намын даргын хувьд үүнд хариулт өгөөч...

-Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Энэ асуудлыг Үндсэн Хуулийн Цэц шийддэг юм. Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм.

-Танай намыг тараана гээд Ерөнхийлөгч мэдэгдчихсэнДуулиан шуугиан болоод л байнаТа энд ямар хариулт өгөх вэ?

-Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Догсомын Бодоо, Солийн Данзан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа. Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж нэг хүний дарангуйлал тогтох байх. Харин манай ард түмэн тайван замаар олж авсан энэхүү ардчиллаа нүдний цөцгий мэт хамгаалах ёстой юм шүү.

-АН хоёр хуваагдаж дотоодын зөрчил ихтэй байнаЭрх баригч намын даргын хувьд энэ асуудал дээр ямар бодолтой байна.

-Улс төрийн бусад намуудын дотоод асуудалд оролцох нь улс төрийн хувьд соёлгүй зүйл л дээ. Гэхдээ та асуусан учраас би бодлоо хэлье.

Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс байгаа. Бид нэг л эх оронтой. Ардчилсан нам бол Монгол гэдэг айлын нэг тулгуур багана гэж би боддог.Ардчилсан нам хагарч бутрах нь Монголын эрх ашигт хохиролтой. Харин хурдан эв зүйгээ олж бэхжих нь Монголын ардчилал, улсын хөгжилд тустай.

МАН 100 жил, АН 30 жилийн түүхтэй шүү дээ. Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Одоо бид хүний өөрийнгүй эвдэрч хэмхрэх биш, эвлэлдэн нэгдэх цаг болсон шүү. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг даа.

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүн сонгогдвол нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн яриа байнаТа үүнийг юу гэж бодож байна вэ?

-Монголд өнөөдөр дарангуйлал тогтох ямар ч боломжгүй. Монголын ард түмэн тэгж дарлуулаад байдаг ч ард түмэн биш.Нэг намын дарангуйлалд орох гэж байна гэсэн хиймэл айдас үүсгэж улс төр хийх явдал байсаар л ирсэн. Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгодог болсон. Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг.

Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой.

Ер нь бид нэг зүйлийг маш сайн бодох ёстой. Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй.Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй. Зөвхөн нийт ард түмний нэгдмэл эрх ашгийг эрхэмлэдэг Ерөнхийлөгч байх ёстой. Та бод доо. Айлаар зүйрлэвэл аав нь үр хүүхдүүдээ талцуулж, хооронд нь зодолдуулаад байвал тэр айлын амьдрал ямар байх бол. Эцэг амгалан бол гэр амгалан гэж үг байдаг даа.Эцэст нь хэлэхэд, цар тахлын амаргүй цаг үед ажиллаж байгаа Засгийн газрын ажлыг элдэв улс төргүйгээр тайван хийлгэх нь туйлын чухал байна.

Цар тахал, өвчин зовлон, ялангуяа вакцинжуулалтыг улстөржүүлж огт болохгүй. Ард түмний амь нас, аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал шүү.

-Надад уг нь өөр олон асуулт байна л дааГэтэл та яриагаа өндөрлөх шинжтэй болоод явчихлаа...

-Энэ гай зовлон илааршиж сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна. Улсынхаа их баяр наадмаа ч манай ард түмэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ гэж итгэж байна. Монгол хүн амны билгээрээ гэж сайхан үг байдаг даа. Тэр үед хоёулаа дахин сайхан ярилцъя.

-Амлалт гэж ойлголооЦаг зав гаргасан танд баярлалаа.

 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Эх сурвалж: Өдрийн сонин

БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг ДҮҮРЭГ БҮРЭЭР нь танилцуулж байна
БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг ДҮҮРЭГ БҮРЭЭР нь танилцуулж байна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​