Баянзүрх дүүргийн Соёлын ордны хэвлэл мэдээллийн ажилтан, дуучин О.Гантулга коронавирусийн хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа аж.
Тэрбээр соёлын ордноо төлөөлөн Баянзүрх дүүргийн 9,11,12,23,28-р хороодоор ажиллаж байгаа шинжилгээ, тандалтын багийн эмч нарын жолоочоор дайчлагдан ажиллаж байна.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнд хэцүү цаг үед цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмч ажилтнуудад тусалж буй О.Гантулгад уран бүтээл, ажлын амжилтыг хүсье.
Эх сурвалж: shuurhai.mn