fbpx Б.ӨСӨХБАЯР: Эхний улирлын байдлаар хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах хэрэг давамгайлан гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 20 секунд

Б.ӨСӨХБАЯР: Эхний улирлын байдлаар хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, ашиглах хэрэг давамгайлан гарч байна

Өнгөрсөн жил Экологийн цагдаагийн албанаас санаачлан “Ногоон дуу хоолой” аяныг маш амжилттай өрнүүлсэн. Тиймээс энэ жил тус аяныг дахин эхлүүлсэн бөгөөд энэ талаар бид Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас тодрууллаа. 

-Сайн байна уу. "Ногоон дуу хоолой аян"-ыг дахин эхлүүлжээ. Өнгөрсөн жилийн тухайд тус аян маш амжилттай болсон. Олон ч залуучууд нэгдсэн байсан. Энэ жилийн тухайд хэрхэн зохион байгуулах вэ? -Хэднээс хэдний өдрүүдэд ямар уриатайгаар зохион байгуулагдах вэ? 

-Сайн байна уу. Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас энэ жилийн хувьд Монгол Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн доор “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар 2 дахь жилдээ Улсын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. 
Арга хэмжээний хувьд энэ оны дөрөв дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаатай зохион байгуулагдах юм.  

Энэхүү арга хэмжээ маань Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн зорилгын зэрэг энэ жил бидний нэг томоохон зорилт бол энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэний оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байна.

Энэхүү зорилгынхоо хүрээд Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг нэгдсэн удирдлагаар ханган 21 аймаг болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг эхлүүлж байгаагийн зэрэгцээ зөвлөлийн гишүүн байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Байгаль орчин аялал, жуулчлалын яам (БОАЖЯ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн (ШЕЗ), Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Нийслэлийн Байгаль орчны газар (НБОГ) болон  бусдад байгууллагууд  хамтарснаараа өргөн хүрээг хамарч байгаа юм.  

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл өгвөл. 

-Улсын хэмжээнд 2020 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт 622 бүртгэгдсэн нь 2019 онтой харьцуулахад 133 хэрэг буюу 27.2 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 262 буюу 42.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 223 буюу 35.9 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 84 буюу 13.5 хувийг хууль бусаар ан агнах, 28 буюу 4.5 хувийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргүүд үйлдэгдсэн. 

2021 оны эхний улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 583 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс бүртгэгдсэн гомдол 229 гомдлоор буюу 64.7 хувиар өсч иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад хандах мэдээ, мэдээллийн тоо нэмэгдсэн. Мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 182 бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 25.7 хувьтай, илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн байгаа нь энэхүү үр дүнг баталж байна.  
Эдгээр гэмт гэмт хэргийн улмаас нийт 139 иргэн, 3 хуулийн этгээдэд 527 сая төгрөгийн хохирол учирч мөрдөн байцаалтын шатанд 288 сая төгрөгийг буюу 54.7 хувийг нөхөн төлүүлж, 92 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн шалгалтын ажиллагааг хуулийн дагуу хийж байна.  

-Хаврын улиралд ямар төрлийн хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. 

-Ерөнхийдөө эхний улирлын байдлаар бүртгэгдсэн нийт хэргийн 111 буюу 61.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 29 буюу 15.9 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 27 буюу 14.8 хувийг хууль бусаар ан агнах, 10 буюу 5.5 хувийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, 4 буюу 2.2 хувийг химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, 1 буюу 0.5 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус бүртгэгдэн шалгагдсан ба нийт 182 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хэрэг буюу 11.7 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 25.7 хувьтай байна. 

Мөн нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 167 буюу 91.8 хувь нь орон нутагт, 15 буюу 8.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. 

Дулааны улирал болж байгаатай холбоотой хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг Төв, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байна. Тухайлбал энэ оны 04 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллаж гэмт хэргийн шинжтэй 7, зөрчлийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн “Ялбаг” гэх газарт хууль бусаар байршуулсан экскаватор 20, ковш 7, ачааны машин 4, алт угаах төхөөрөмж 12, “Харганат” гэх газарт экскаватор 9, ковш 6, алт угаах төхөөрөмж 2, “Өлөнт” гэх газарт экскаватор 7, ковш 3, “Хорийн даваа” гэх газарт  экскаватор 10, алт угаах төхөөрөмж 2 нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлж 5 хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч хуулийн дагуу шалгалтын ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж байна.  

-Ард иргэдээ уриалвал. 

-Энэ ташрамд хэлэхэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай үргэлж хамтран ажилладаг иргэд, байгууллагад гүнээ талархаж явдгаа илэрхийлмээр байна. 

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “Байгалиа хамгаалах” нь иргэн бүрийн үүрэг байдаг. 

Та Бидний дуу хоолой байгалийг хамгаалж чадна, ирээдүй хойч үедээ энэ цагт хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол өнөөдрийн бидний байгалиа хамгаалах, байгалийн төлөө өгөх “ногоон дуу хоолой” юм шүү гэж уриалмаар байна. 

Угаартахаас сэргийлж шаардлагатай тохиолдолд яндан, зуух, пийшинг ХӨӨЛЖ ӨГНӨ
Угаартахаас сэргийлж шаардлагатай тохиолдолд яндан, зуух, пийшинг ХӨӨЛЖ ӨГНӨ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​