Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн батлав.
Үндсэн хуулийн цэцээс өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн явдал болно хэмээн дүгнэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон.
Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан үг хэлж, санал гаргах гишүүн байсангүй. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 71.6 хувь нь дэмжлээ.
Ингэснээр өмнөх Ерөнхийлөгч нар болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болов.