fbpx ЦЕГ: МАНСУУРУУЛАХ БОДИС хилээр нэвтрүүлж, хадгалан борлуулдаг 11 бүлгийг ИЛРҮҮЛЭН шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 54 секунд

ЦЕГ: МАНСУУРУУЛАХ БОДИС хилээр нэвтрүүлж, хадгалан борлуулдаг 11 бүлгийг ИЛРҮҮЛЭН шалгаж байна

Цагдаагийн Ерөнхий Газраас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр клабхаусаар Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдтэйгээ ярилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч н.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцлоо. 

“Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд яригдсан онцлох мэдээллийг ТОЙМЛОН хүргэе!

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням: 

Дэлхийн зарим улс оронд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээг  яагаад зөвшөөрдөг юм бэ? 

Хүүхэд, залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс” гэх бодисын талаар нэлээн буруу ойлголт байдаг. Дэлхийн зарим улс орнуудад өвсний хэрэглээг яагаад зөвшөөрөх болсон, бүх мужуудад зөвшөөрсөн үү, ер нь өвсөнд ямар сөрөг муу үр дагавар байдаг вэ гэдэг талаар ул суурьтай уншиж, судлаж үүний дараа дүгнэлт хийх хэрэгтэй. Жишээ АНУ-ын зарим мужууд “THC буюу сэтгэцэд нөлөөт бодис”-ын агууламж багатай каннабисыг зөвхөн анагаах ухаан, шинжилгээ судлагааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч хуульчилсан бол цөөн тооны муж энгийн хэрэглээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Аливаа улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, амжиргааны түвшин, хүний хөгжлийн индекс, мансууруулах бодисын хэрэглээний түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс тухайн бодисын хэрэглээг зөвшөөрөх эсэх асуудал яригддаг. Ийм ч учраас дэлхийн улс орнуудаас зөвхөн 11 улс л каннабисын хэрэглээг бүрэн зөвшөөрч, хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Харин манай бүс нутгийн улс орнууд өвсний хэрэглээг зөвшөөрдөггүй бөгөөд хатуу хяналтанд байлгадаг. Энэ талаар албан ёсны сайтуудаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулдаг хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч байна вэ?

Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, статистик мэдээлэл, дүн шинжилгээнд суурьлаж, олон улсын туршлагыг судлаж өөрийн орны онцлогт нийцүүлэн зохион явуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

Цагдаагийн байгууллагын зүгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг этгээдүүд, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараалалтай тусгай ажиллагаанууд, хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж ажилладаг.

Үүний үр дүнд 2020-2021 онд манай байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсч, 56325 хүний 1 удаагийн хэрэглээний бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоож ажилласан байна. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага, ял шийтгэл оногдуулдаг вэ?

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгж буюу нэг зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол өөрөөр хэлвэл Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оногдуулдаг. 

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа :

Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай байдаг. Төрөл, ангилалаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь харилцан ялгаатай байдаг. Тийм учир эцэг эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж орой унтахгүй байх эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй явдаг байсан хүүхэд тань хичээлдээ явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

Энэ үед эцэг эхчүүд анхны дохио үүссэн байгааг анзаарч мэдэж, ярилцах болон холбогдох газарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.  

Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой вэ?

Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл байдаг. Энэ бол орчин. Та хоёрын ярианд ямар нэгэн зүйл, хэн нэгэн саад болохгүй орчинг сонгож, эцэг эхчүүлд маань хүүхдийнхээ ярианд анхаарлаа бүрэн хандуулан чин сэтгэлээсээ ярилцах сэтгэл зүйтэй болсон үедээ ярилцах хэрэгтэй. Хэрэв та өөрөө маш их стресстэй, ууртай байх үедээ эсвэл хүүхэд чинь тухайн бодисоо хэрэглэчихсэн байх үед ярилцлага хийх нь ямар ч үр дүнгүй.

Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн бодисын хэрэглээтэй болсон талаар анх сонсоод маш их айж, энэ асуудалд өөрийгөө буруутгаж эхэлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ айдас, энэ түгшүүртэйгээ өөрсдөө нүүр тулж, бүрэн ойлголж, хүлээн зөвшөөрсний дараа хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.

Ярилцлагын гол зорилго хүүхдийг айлгах, загнах гэсэндээ биш, тухайн бодисын улмаас учирч болох богино хугацааны болон ур хугацааны хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, өөрийнх нь бодлыг сонсож ярилцах юм. Зарим тохиолдолд хүүхэдтэйгээ хамт суугаад баттай эх сурвалжаас тухайн бодисын хор уршгийн талаар хамтдаа судлаж ч болно. Ингэх явцдаа харилцан ярилцаж, хүүхэддээ хор уршиг, сөрөг муу үр дагаврыг ойлгуулж болно. 

Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд болон өөрийн гадаад үзэмж гэдэг их чухал байдаг. Тийм учир тухайн хүүхдийн хувьд үнэ цэнэтэй байгаа тэр зүйлийг нь харьцуулан ярих нь илүү үр дүнтэй байдаг.

Үүнээс гадна эцэг эхийн зүгээс үр хүүхдээ мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “Хэрхэн хүүхдээ үгүй гэж хэлэх”-д сургах явдал байдаг. Үр хүүхдэд тань хэн нэгэн мансууруулах бодис хэрэглэхийг ятгах үед хэрхэн үгүй гэж хэлэх, үгүй гэж хэлснээр ямар нэгэн найз чинь чамтай найзлахаас татгалзаж байвал энэ бол жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүүхдээ хамгаалж чадна. 

Бусад орны туршлага болон өвсний хэрэглэний сэтгэл зүйн нөлөөллийн талаар ойлгомжтой тайлбарлахгүй юу? 

Канад улс нь хэрэглээг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн, урт болон богино хугацааны ямар хор уршигтай талаар мэдлэгийг хүүхэд, залуучуудад түгээсний дараа хуулиар зөвшөөрсөн. Тухайн үед Канад улсын ерөнхий сайд хэлэхдээ “Бид каннабисийг эрүүл мэндэд хоргүй учраас зөвшөөрч байгаа зүйл огт биш, хууль бус борлуулалтыг зогсоох, хяналтандаа байлгах, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг хамгаалах зорилгоор судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр” гэж байсан. Тэгэхээр бид хуулиар зөвшөөрсөн цаад шалтгааныг сайтар судалж мэдээд бусдад зөв мэдээлэл түгээх нь чухал юм. Би өөрөө яг тухайн улсад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст яаралтай түргэн тусламжийн үзүүлдэг байсан, харамсалтай нь эмнэлгийн тусламж үзүүлээд 5 минутын дараа дахин л хэрэглэдэг нь харамсалтай санагдсан. Бид өөрсдийгөө ухамсартайгаар сонголт хийдэг гэж боддог гэтэл яг үнэндээ тийм биш, судалгаанаас харахад ухамсартай гэхээс илүү аль болох олдоц ихтэй зүйлийг сонгодог, иймээс хуулиар зөвшөөрснөөр хэрэглээний төвшин өсөх эрсдэлтэй юм. 

Каннабис яагаад аюултай, өсвөр насны хүүхэд яагаад хэрэглэж болохгүй гэхээр хамгийн том шалтгаан сэтгэцийн эмгэг үүсгэж, сэдрээж байдаг. Та насан туршдаа эрүүл амьдрах боломжтой мөртлөө өвс хэрэглэснээр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг.

Зарим хүмүүс ярьдаг “эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг, зөвшөөрдөг” гэдэг, тэгэхлээр бид эх сурвалжийг маш сайн судлах хэрэгтэй, хэрэв эмийн үйлдвэрээс санхүүжилт хийж судалгаа хийлгэсэн бол эрүүл мэндэд сайн гэсэн л үр дүн гарах нь ойлгомжтой. Тиймээс мэдлэг дээр суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нь үр дүнтэй юм.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай : 

Өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд “өвс” гэх нэршилтэй бодисын талаар яриа нэлээн их байдаг бөгөөд уг бодисын хор уршгийн талаар мэдлэг хангалтгүй мэт санагддаг. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу? 

“Өвс” гэж нэрлэдэг бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг “ТНС буюу тетрагидроканнабинол” гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, Монгол Улсад хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг юм. Манай улсын Шинжлэх ухааны академийн Хими, Хими-Технологийн хүрээлэн болон МУИС-ийн эрдэмтэд хамтран 2003-2004 онд “Монгол орны Олсны төрлийн ургамлын каннабиноидын бүрдэл”-ийг судалсан байдаг бөгөөд судалгааны үр дүнд “Манай орны каннабис ургамалд каннабиноидын бүлэгт хамаарах сэтгэцэд нөлөөт бодисууд илэрсэн бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарвал зохих чухал асуудал” болох нь тогтоогдсон байдаг. 

“Өвс” гэх нэршилтэй бодисын хэрэглээний улмаас хүний биед хамаарал үүсэж, бусад бодис хэрэглэх гүүр болж байдаг. Тийм ч учраас өвсийг олон улсад “gateway drug” гэж нэрлэдэг.

Мөн Монгол улсын НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид нэгдсэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжийн дагуу “өвс” гэх бодис нь манай улсад хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл юм. 

Цагдаагийн байгууллагаас хар тамхины хууль бус хэрэглээнээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилладаг вэ?

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах чиглэлээр ажиллаж байна.

Бид нэгэнт мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтанд авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьж байна.

Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төслийг хэрэгжүүлж тандалт судалгааны ажил  болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “ГЭР БҮЛ болон СУРГУУЛЬД” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны 04 дүгээр сарын байдлаар  81 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Үерийн хамгаалалтын далан, суваг цэвэрлэж байна
Үерийн хамгаалалтын далан, суваг цэвэрлэж байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​