Хойд эцэг нь хүүхдийн хөлийг хугартал цохиж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Иргэн Н нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсжээ. Дуудлагын дагуу цагдаагаас очиход хойд эцгийнхээ зодуурын золиос болсон хүүхэд хүнд бэртсэн байсныг ГССҮТ-д хүргэсэн байна.
Тодруулбал, хүүхдийг энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас ГССҮТ-д авчирсан бөгөөд хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан учир тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхэд жил гаруй хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байжээ.