Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 1185 хүнээс батлагджээ. Үүнээс 1182 нь дотоодын халдвар бол нэг нь Казахстанаас энэ сарын 23-нд ирсэн нислэгийн багт багтсан иргэдээс халдвар илэрсэн байна. Мөн эмнэлгийн нэг ажилтан халдварлажээ.
Харин эдгэрч гарсан нь 1026 байна. Харамсалтай нь энэ халдварын улмаас 84 настай эрэгтэй болон 47 настай эмэгтэй нас баржээ.
Улаанбаатарт 1059, орон нутагт 123 халдвар батлагдсан гэнэ.
Ингэснээр Монгол Улсад нийт халдварын тоо 37839 болж байна гэж ЭМЯ мэдээллээ.
Эх сурвалж: shuurhai.mn