МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж МАН-ын дарга, Монгол улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100%-ийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо.
Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэр гаргах юм.
Тус намаас МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.