fbpx Хүчит шонхор зах 05:00 цаг: Мах дууссан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 54 секунд

Хүчит шонхор зах 05:00 цаг: Мах дууссан

Өглөөний 05:00 цагт Хүчит шонхор зах дээр ажил, амьдрал ид буцална. Нийслэл даяар хатуу хөл хориотой байгаа ч тэрхэн хэсэгтээ буюу Дэнжийн мянга өөд өгсөх зам дагуу урт дараалал, түгжрэл үүсчээ. Нэгнээсээ өрсөхийн тулд машинаа замын голд орхиод уут, саваа сугавчлан алхах нь ч цөөнгүй. Угаас бусад газраас арай татуу үнэ сонсч, малчдын гар дээрээс хямдхан мах авах гэсэн хүсэл хүн бүрт бий. Гэвч бодит байдал дээр үүр шөнөөр ирээд ч монголчууд малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь харамсалтай. Тийм боломж ч алга юм билээ.

 

ТАЛЛАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ БУЮУ ХООСОН ТОРТОЙ БУЦАХ НЬ

Энэ цаг үе бол цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого өмнөхөөс хэд дахин буурсан эгзэгтэй мөч. Өнгөрсөн жилүүдэд ихэнхдээ махны ченжүүд л малчдыг тосдог байсан бол сүүлийн жил гаруй хугацаанд энгийн иргэдийн цуваа эрс нэмэгдсэнийг худалдаачид хэлж байна. Нөгөө талд орлого хумигдахын хэрээр байгаа мөнгөндөө ганц кг мах илүү авахаар  эртлэн ирсэн нь энэ.

05:00 цаг гэхэд машинуудын бүхээг онгойж, мах задарна. Гэхдээ баталгаажуулах жин цагийн дараа нээгдэх учраас энэ хооронд үнэ судлах, хаялцах маягтай. Гэвч малчид юм уу хэмээн горьдлого тээн махны худалдаан дээр очих бүрт “дууссан” гэх хариу сонсоно. Яг энэ үед хажууд нь бүгдийг нь авчихсан гэх гаднаас нь харвал “бүдүүн” хүн зогсч буй. Анзаарвал, тэр олон машин дунд 4-5-хан хүн л эргэлдэнэ. Эднийхийг Дорж авлаа, тэр машины махыг Долгор авлаа гээд тоочиглоод явчихна. Тэгснээ бараг малчнаас үнийг нь ч асуухгүйгээр шууд үхрийн мах кг нь 10800, ямааных бол 8200, адууных 11 мянга, хонь 12 мянган төгрөг гээд давхар үнийг нь тогтоох жишээтэй. Дэгсдүүлж хэлбэл, махаа зарах гэж ирсэн малчин ч, мах авах гэж очсон иргэн ч гайхах, гомдоллох зэрэгцээд үлдэх дүр зураг нийтлэг.

Ченжийн хараанд өртөөгүй ганц нэг машин байх ч утсаар авах хүнтэйгээ тохирчихлоо гээд угтана. Гэхдээ мэдээж зарим дэлгүүр, худалдааны төвтэй харьцуулахад үнэ хямд. Гэвч тор, уут барьж очсон хүн мах авах боломжгүй. Бодын хөл дангаар нь битгий хэл өрөөлөөр олдохгүй. Учир нь ченжүүд малчдын махыг машинаар нь, бүтнээр нь худалдаад авчихдаг учраас жижиглэнгээр авна гэж саналтгүй. Махны худалдаа хооронд бараг хоёр цаг гаруй холхиход “Уг нь үхрийн мах кг нь 10800 гэнэ. 2-3 айлаараа нийлээд нэг хөл авъя гэж бодсон нь заавал бүтнээр нь өгнө гэнэ. Саяхан Сүхбаатар аймгаас ирсэн нэг малчнаас өрөөл мах авъя гээд бас хэдэн айлтай хуваахаар утсаар яриад эргээд иртэл махны ченж машинаар нь аваад явчихлаа. Бүтэн үхэр гээд тооцохоор 2-5-3 сая төгрөг болж байна. Өрөөл нь 1.5 сая төгрөг. Энэ их мөнгөөр мах авах хүн цөөн. Нэгэнт ирснийх дотроос жижиглэнгийн үнэтэй мах 2-3 кг аваад явахаас” гэх хүн олон таарсан юм. Хонины бүтэн гулууз том, жижгээсээ хамаараад хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөг болж байна. Харин үхрийн махны хувьд шинэ нь кг нь 12500, хуучин буюу намрын мах 10500-10800 төгрөгийн үнэтэй байгаа юм.

 

ГУРВАН АЛХМЫН ЗАЙ ДАХЬ 3000 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ

Эхний үнэ асуусан газартаа 10 минутын дараа ирэхэд 200-300 төгрөгөөр өссөн байх жишээтэй. Тэгэхгүй бол хажуугийн хүмүүс үнэ буулгалаа гээд уурладаг. Арай хямд үнээр зарж байгаад торгуулсан гэх хүн ч таарлаа. Өөрөөр хэлбэл, махны худалдаачид үгсэн хуйвалдаж, арай хямд зарах гэсэн нэгнээ дарамталж болиулдаг аж.

Захын гадна задардаг махны үнэ арай хямд ч жижиглэнгээр өгөхгүй учраас ченжүүдээс бусад нь авах боломжгүй. Цар тахлын үед 2-3 сая төгрөгөөр бүтэн бог худалдаж авах айл хэд байгаа билээ. Мөн хөл хориотой, машин хязгаарласан учраас ихэнх нь явган алхаж ирээд автобусаар буцна гэцгээж байв. Хямд мах авч чадаагүй хүмүүс нэгэнт л үүрээр ирсэн учраас худалдааны төвөөс жижиглэнгээр авахаас аргагүй. Харин байшингийн гадна, дотнох 3-4 алхмын зайд махны үнэ яаж хувирч байгааг харуулъя. Хашаан дотор үхрийн мах 10500-12000 төгрөгөөр үнээр зарагдаж байсан бол зах дотор 12500-14500 төгрөг.  Үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй. Хонины мах гадна талд 8500-11000 төгрөг бол дотор 11700-12500, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 14000, үхрийн гуя 15000-15500 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ойролцоогоор 2000-3000 төгрөгийн зөрүүтэй.

Өөрөөр хэлбэл, монголчууд хэзээ ч малчдын гар дээрээс хямд мах авч чадахгүй нь ийм л учиртай. Малчин, хэрэглэгч хоёрыг холбосон нэртэй ченжүүд үгсэн хуйвалдаж махны үнийг өсгөж байна. Махны худалдаачид зохиомлоор үнэ хөөрөгдөж байгааг ШӨХТГ тогтоосон юм.

Энд бас нэг зүйлийг онцлоход махны худалдаан дээр цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдөж байна. Зай барих нь битгий хэл маскаа зөв зүүсэн хүн цөөн байлаа. Маскгүй, маскаа тал зүүж тамхи татсан хүн энд тэндгүй.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайдын амлалт биелээд эхэллээ
Ерөнхий сайдын амлалт биелээд эхэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​