Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна.
Тодруулбал, өнөөдөр 16:46:39 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тэр хавьдаа болон Улаанбаатарт чичирхийлэл нь нэлээд хүчтэй мэдрэгдсэн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ.