4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан 1 настай хүүхдийг эсэн мэнд аварчээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага 05.04-ний өдрийн 13:04 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 13:08 цагт очиход Э /1 настай, эрэгтэй/ 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.