Ард иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдахыг Засгийн газраас уриалж, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар жүжигчин М.Баярмагнай "Бариад идчихэв. 50 мянга өгөх биш харин ч 50 мянгаар торгох хэрэгтэй. Бид давраагүй Засгийн газар л давраагаад байх юм. Өвчин зовлон айдасгүй сайхан амьдармаар байна шүү дээ. Вакциндаа идэвхтэй хамрагдацгаая." гэж цахим хурдастаа бичжээ.