Монгол Улсад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд коронавирусийн шинэ тохиолдол 940 бүртгэгджээ.
Харамсалтай нь коронавирусийн хүндрэлээр нас барсан тохиолдол 12 болсон байна. Мөн халдвартай бөгөөд бусад шалтгаанаар нас барсан 10 хүн болжээ. Ингэснээр халдвартай 22 хүн нэг хоногийн дотор нас барсан гэх мэдээлэл байна.
Энэ нь Монгол Улсад цар тахал дэгдсэнээс хойшхи хамгийн олон тохиолдол болж байна.
Эх сурвалж: shuurhai.mn