fbpx Х.Баттулга: Би уг нь гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар ярих гэж ирсэн юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2021/05/07
Унших
1 минут 24 секунд

Х.Баттулга: Би уг нь гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар ярих гэж ирсэн юм

Талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч  Х.Баттулга гарч ирж уулзлаа. Тэрбээр ирсэн даруйдаа бүлгийн гишүүдийн нэрийг  заан “Манай Ганибал  хааччихсан юм, АТГ дээр явж байгаа сурагтай байсан, өөр манайхнаас хэл хэл”хэмээн тайлангаа хүлээн авч буй дарга мэтээр аашлав.  Түүгээр ч зогсохгүй тэрбээр эрх баригч намынхан хүч түрж, асуудалд хандаж байгаа хэмээн илтэд нэг намыг дэмжиж, нөгөөг нь үгүйсгэсэн хандлага гаргалаа. Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч  улс төрийн намаас татгалздаг албан тушаалтан бөгөөд  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай юм. Энэ бол түүний  Үндсэн хуулиар хүлээсэн   үүрэг, өргөсөн тангараг.

Ерөнхийлөгч ингэж улс төрийн хоёр намын тухайд хийтэй үг дуугараад зогсохгүй  “Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр ирсэн  юм, ийм олон сэтгүүлчид байгааг мэдсэнгүй” гэх үгийг амнаасаа унагаж орхив.

 Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүдийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга чиглэл өгдөг гэдгийг намынх нь нөхөд хэлж байсныг Ерөнхийлөгч ийнхүү баталчихав бололтой.

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Г.Занданшатар: Нэг бол би энд суугаад хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн танхимд орж ярилц
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Ил ярьж болохгүй гэдэг нь аймгуудад өлсгөлөн зарлуул гэж үүрэг өгөхөөр ирсэн . Тэр нь биеллээ. Ер нь ард түмнээс нууцаар юу хэлэх гэж??? Нэг хэсэгт нь ил хэлээд нөгөө хэсэгт нь ил хэлж болохгүй ямар юм байхав ? Ерөнхийлөгч гуай!!!

  2. DR. PRADHAN

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: [email protected]нэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

  3. зочин

    Юу нь эвлрүүлэн хаглан бураргагч. хэлэх муу үг олдохгүй юм.

  4. Зочин

    Бүх ард түмний ерөнхийлөгч АН- н еөк болоод ямар нууц ажиллагаа явуулах гэж ирдэг бнаа??? Ингэж л төрийн хутгуур гэдгээ ил тод зарлаж бна даа .

  5. Ил ярьж болохгүй зүйл гэдэг нь юу юм бэ. Төрийн эрхийг хууль бусаар авах талаар уу. Балай амьтан.

  6. иргэн

    Боловсролын нь түвшин тэр юм даа

Шинэ мэдээ