
Ерөнхийлөгчийн сонгууль ойртохын хэрээр хүний уг мөн чанар нь танигдах шиг. Өчигдөрхөн л С.Ганбаатар З.Энхболдод загнуулаад явж байсан бол өнөөдөр тэднийг толгойлоод өлсгөлөнг заагаад сууж байх жишээтэй. Н.Алтанхуяг хэдхэн сарын өмнө Ардчилсан намаас илүү муу муухай нам байхгүй гэж нулимж гарчихаад өнөөдөр мөн л өлсгөлөнг уриалаад талбай дээр очоод суучихсан. З.Энхболд өнөөдөр бүр сураг ч үгүй...