Унгар улсад дахин нэг монгол иргэн өчигдөр коронавирусийн улмаас амиа алджээ. Энэ тухай тус улсад Монгол Улсаас суух Элчин сайд З.Батбаяр мэдэгджээ.
Тэрээр "Аймшигт тахал өвчин ахиад нэг сайхан Монгол ээжийг алсын алс аван одлоо...
Тэнгэрт тайван нойрсдоо. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Асар их үнээр олдож байгаа амьдрал, ирээдүйгээ хүн бүр хайрлаж яваарай" гэжээ.
Унгар улсад коронавирусийн улмаас 4 монгол иргэн амиа алдаад байна. Мөн халдвар авсан 70 орчим иргэн албан ёсоор бүртгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn