Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 804 тохиолдол батлагджээ. Харин эдгэрч гарсан тохиолдол 1389 байна.
Харамсалтай нь хоёр хүн энэ өвчний хүндрэлээр өөд болжээ.
Шинээр илэрсэн халдварын 793 нь дотоодын халдвар байгаа бол 7 нь эмнэлгийн ажилтан, 4 нь зөөвөрлөгдөж ирсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 26-нд Энэтхэгээс Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийн ажилд ажиллахаар ирсэн энэтхэг иргэдийн давтан шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр Монголд ирсэн 68 энэтхэг иргэнээс 39 нь халдвартай болох нь батлагдаж байна.
Дотоодын халдвар дотроо Улаанбаатарт 737 байгаа бол орон нутагт 56 хүнээс халдвар илэрчээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР