fbpx С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаалан тэмцэнэ гэхээр очсон юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

С.Эрдэнэ: Ардчиллаа хамгаалан тэмцэнэ гэхээр очсон юм

АН-ын гишүүдийн өлсгөлөн 5 дахь өдрөө үргэлжилж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой АН-ын гишүүдийг бүртгэх эсэх асуудал АН-ын гишүүд дэмжигчдийн дунд багагүй маргаан бужигнаан дэгдээсэн. Өчигдөр Төв талбайд томоохон жагсаал болсон бөгөөд энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл ч оролцсон юм. 

Түүнийг төв талбайд очиход жагсаж байсан иргэд дундаас биед нь халдаж үснээс нь зулгаан түлхэж буй үйл явдал бичлэгт үлджээ. Энэ үйл явдал олон нийтийн бухимдлыг ихээр төрүүлж байгаа юм.

Тэгвэл энэ асуудалд Э.Бат-Үүл тайлбар хийжээ. Тэрээр "Би хотын дарга байхдаа, намайг огцруулахыг шаардаж зохион байгуулсан МАН-ын олон мянган гишүүдийн Сүхбаатарын талбай дээрх цуглааныг гадаадын зочиддоо харуулан, ардчиллаа гайхуулдаг байсан юм. Иргэдийнхээ тайван жагсаал, цуглаанаас айдаггүй, харин бахархдаг төр бол ардчилсан төр мөн" гэсэн байв. Энэ мэдэгдэлд иргэд "Та жагсаалд ямар зорилгоор очсон бэ" гэхэд тэрээр "Харин би өчигдөр ардчиллаа хамгаалан тэмцэнэ гэхээр очсон юм" гэжээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

ЗАХИРАМЖ. Хүүхдийн баярыг тэмдэглэхгүй
ЗАХИРАМЖ. Хүүхдийн баярыг тэмдэглэхгүй
 
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
“Journey to Universal Beijing Resort” аяны эхний ялагчид тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ