Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчин Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт шалгарсан.
“Токио-2020” олимпын мөнгөн медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Шохэй Онотой мөнгөн медалийн төлөө барилдлаа. Улмаар манай бөх Шохэй Онод базари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.